Rosé Kang Dong Won нар болзож буйг баталж болох баримтууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-04-17

Солонгосын алдарт BLACKPINK охидын хамтлагийн гишүүн Rosé, жүжигчин Kang Dong Won нарын болзооны цуурхал интернэт орчинд шуугиан тарьж байна. 

Болзооны цуурхлын өмнө Хятадын хэвлэл мэдээллээр Burberry брэндийн хуучин захирал Riccardo Tisci-ийн үдэшлэгт Rosè, Kang Dong Won нарыг хамт байсан зураг цацагдсан. Энэхүү зурагт ширээн дээр нь хар тамхитай төстэй бодис байсан хэмээн цуурхал гарсан ба уг цуурхал цахим орчинд цацагдсан даруйд YG Entertainment няцаасан билээ.  

Харин тэдний болзооны цуурхалд YG Entertainment “Уран бүтээлчийн хувийн асуудал учир бид хариу өгөх боломжгүй” гэх хариуг өгчээ. Тэгвэл YG энтертайнментийн ийм хариунд дасаж дадсан интернэт хэрэглэгчид, фэнүүд тэднийг болзож буй гэдгийг батлах хэд хэдэн баримт байж болох зүйлсийг олсон байна. Тэдгээрээс сонирхуулбал: 

Тэдний адилхан зүүлт:

Ижил хүрэм 

Rosè Kang Dong Won-ий “Broker” киноны VIP нээлтэд оролцсон нь 

Мөн ижил арга хэмжээнд оролцсон нь

Тэдний дундын найзууд 

Гэвч эдгээр баримтууд тэднийг болзож буйг батлах боломжгүй учир албан ёсны мэдээлэл өгөхийг тэсэн ядан хүлээж байна.

Тэд үнэхээр болзож байгаа болов уу? 

Эх сурвалж: koreaboo.com 

#Оддын тухай