Солонгост уран бүтээлээ гаргаж буй Монгол артист Uranus-ын сонирхолтой шинэ хамтрал


YOLO.mn | YOLO.MN
2023-03-23

JAY PARK-ийн үүсгэн байгуулсан “AOMG” энтертэйментийн 2019 онд болсон “Sign Here” сонгон шалгаруулалтын  нэвтрүүлэгт оролцож, олны анхаарлыг татаад байсан Солонгосын анхны Монгол уран бүтээлч  Уянга/Uranus/-ын “Live Life” (Feat. Dok2, Man1ac)" дуу нь гуравдугаар сарын 23-нд цацагдахаар болжээ. Энэхүү сонгон шалгаруултаас хойш GREAT RESET гэх Олон Улсын тодотголтой энтертэйнмэнтийн уран бүтээлчээр сонгогдон орж, анхны хамтралаа үзэгчдийн хүртээл болгоод байна. 

Түүний  'Live Life (Feat. Dok2, Man1ac) дууны продессор CuzD-ийн хувьд Jessi, Jay Park зэрэг алдартай хип хоп уран бүтээлчидтэй хамтран ажилладаг,  сонсогчдын дунд нэр хүндтэй уран бүтээлч юм. Мөн уран бүтээлчдийн дунд шилдэг рэппер гэдгээрээ алдаршсан Dok2-тай хамтарж байгаа нь солонгос гэлтгүй ОУ-ын  сонсогчдын анхаарлыг татаад байна. Түүнчлэн түүний харъяалагддаг энтертэйнментийн үүсгэн байгуулагч, захирал, реппер MAN1AC-ийн хувьд Уянгааг бүх талаар дэмжин, өөрийн хүчирхэг репээрээ тус уран бүтээлд хамтран ажиллажээ. 
 

Аль хэдийнээ өөрийн гэсэн өвөрмөц хэв маягаараа танигдан, олон сонсогчидтой болоод байгаа Uranus-ын дахин нэг  сэтгэл татам, өвөрмөц хамтралыг таашаан, сонсож дэмжих л үлдлээ. 

ОУ-д Монголын нэр хүндийг өргөж, өөрийн авъяас чадвар, хичээл зүтгэлээрээ гялалзаж яваа залуу уран бүтээлчдээ амжилт хүсье.

 

#Дуу хөгжим