"МEMORIAD 2016" оюун ухааны олимпод МАНАЙ ТАМИРЧИД ӨРСӨЛДӨНӨ


Үжин | YOLO.MN
2016-11-08

Энэ сарын 7-11-ны хооронд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо дөрвөн жил тутам зохиогддог "Memoriad-2016" оюуны олимп болно. Эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин (7-33 нас), багш дасгалжуулагчийн хамт энэ тэмцээнд оролцож байна. 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, чээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.

Манай багийн бүрэлдэхүүнд:

1. Багш, Дасгалжуулагч Х.Хатанбаатар
2. Багш, Дасгалжуулагч: Б.Баасандорж
3. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
4. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
5. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
6. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
7. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
8. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
9. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
10. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
11. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
12. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
13. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
14. Б.Биндэръяа (8 нас)
15. Д.Гэрэлт-Од (8 нас)
16. Б.Энхлүүн (7 нас)

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид өнөөг хүртэл олон улсын 39 тэмцээнд оролцож 524 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тэдэнд АМЖИЛТ ХҮСЬЕ wink

#world #teenagers #freetime #Мemoriad