Jessi-ийн "NUNU NANA" нь YouTube дээр 200 сая хандалттай боллоо


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-14

Jessi YouTube дээр шинэ амжилт үзүүллээ. Гуравдугаар сарын 6-нд Jessi-ийн "NUNU NANA" дуун клип YouTube дээр 200 сая хандалт авч, ийм амжилт гаргасан  анхны клип болсон байна. Jessi "NUNU NANA" дуугаа 2020 оны долдугаар сарын 30-нд гаргасан бөгөөд 200 сая үзэгчдийн тоонд хүрэхийн тулд хоёр жил, долоон сар, зургаан өдөр зарцуулсан байна. 

Энэхүү шинэ амжилтынхаа хариуд Jessi инстаграм хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ талархаж, удахгүй шинэхэн уран бүтээлээр ирнэ гэдгээ амласан байна. Мөн "ZOOM" дуу нь Jessi-ийн дараагийн 200 сая үзэгчтэй болох клип гэж таамаглаж буй ба одоогоор 160 сая гаруй үзэлттэй байгаа юм.  

Эх сурвалж: allkpop

#Мэдээ