Испанийн хөтлөгч Jhope-ийг арьс өнгөний үзлээр ялгаварласан гэж буруутгагдаад байна


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-27

 
Парисийн загварын долоо хоног нүд хужирлам, сүр жавхлантай болж өнгөрлөө. Шоуны хамгийн хүлээлттэй брэндүүдийн нэг DIOR нэгдүгээр сарын 20-өдөр 2023 оны намар, өвлийн эрэгтэй загваруудаа танилцуулсан. Уг шоунд дэлхийн алдарт BTS хамтлагийн Jimin, Jhope нар оролцсон билээ.

Тэгвэл шоуны талаар Испанийн сэтгүүлч, хөтлөгч Pablo Motos тайлбарлан ярьж байхдаа J-Hope-ийн авхуулсан зургийг хараад “friki japones” гэж хэлсэн байна. 

Энэ үг нь шууд орчуулбал “Япон гажгууд” гэх доромж утгатай гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь цагаан арьст хүмүүсийг ялгаварлаж буй арьс өнгөний үзэл хэмээн олон нийт бухимдалтай байгаа юм. Интернэтэд тус бичлэг цацагдсаны дараа арми нар хөтлөгчийг уучлалт гуй хэмээн шаардлага тавьсаар байна. 

Эх сурвалж: kpophit.com 

#Мэдээ