Lana Del Rey-н гэнэтийн бэлэг: Цоо шинэ цомог, уран бүтээлүүдээр эргэн ирнэ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-18

Залуусын хайртай дуучин Lana Del Rey тун удахгүй шинэхэн цомгоо сонсогчдын хүртээл болгох гэж байгаагаа мэдээллээ. 

“Summertime Sadness”, “Videogames” зэрэг хит дуунуудаараа бидний сэтгэлд хоногшсон дуучин бүсгүй маань “Did You Know That There’s A Tunnel Under Ocean Blvd” хэмээх 9 дэх цомгоо цацна гэдгээ Инстаграм хуудаснаа зарласан юм. Тэрээр цомгийнхоо нээлтийг гуравдугаар сарын 10-аас 24-н хүртэл хоёр долоо хоног хойшлуулснаа мэдэгдэв. 

Ташрамд дурдахад дуучин шинэ цомгоо сурталчлахын тулд ганцхан самбар байршуулсан бөгөөд энэ нь түүний хуучин найз залуугийн амьдардаг хотод байдаг гэнэ.

Түүний экс Sean Larkin Tulsa улсын Oklahoma улсад амьдардаг бөгөөд 2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл Lana Del Rey-тэй хайр сэтгэлийн харилцаатай байсан билээ. 

Эх сурвалж: NME

 

#Дуу хөгжим