Doja Cat-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-11-30

Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин, ая зохиогч, загвар өмсөгч  Beyoncé-ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, реппер, ая зохиогч Doja Cat-г онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Amala Ratna Zandile Dlamini гэдэг. 

Түүний ээж зураач, аав нь Өмнөд Африкийн жүжигчин байжээ.

Doja Cat 11 настайгаасаа брейк бүжгээр хичээллэж байсан боловч 11 дүгээр ангид байхдаа сургуулиа хаяж, Garageband дээр хөгжим бичин Soundcloud-д байршуулдаг болсон байна.

Түүний зарим дууны далд утга:

Say So 

Энэхүү дуу нь эрэгтэй найздаа дурласан бүсгүйн тухай өгүүлнэ. Тэрээр дууны туршид бүрэг, ичимхий байдлаасаа салахыг хүсэх ба өөрийг нь гэх сэтгэлээ үнэнч байлгаарай гэж дурдана. 

“Hot Pink” цомогт багтаж байсан энэхүү дуу нь Tik Tok-д байршсанаар маш хурдан алдартай болсон билээ. 

Kiss Me More ft. Sza

Doja Cat Apple Music-ийн Zane Lowe-тай ярилцсан ярилцлагынхаа үеэр “Би үнсэлтийн тухай дуу хийхийг хүссэн. Зүгээр л хөөрхөн байх гэж бодсон” гэж хэлжээ. 
Sza түүнийг хуурсан хуучин найз залуудаа зориулах бөгөөд өөрсдийнхөө эрүүл бус харилцаанд түгжигдсэн мэт санагдаж, түүнд амьсгалах зай ч үлдээгүй тухай дурдана. Найз охид нь Sza-г бууны сумнаас бултах мэт хортой харилцаанаас салж хагацсанд баярлах ч түүнд итгэл, найдвар одоо ч бий аж.

Woman 

Уг дуу нь эмэгтэй хүнийг хүчирхэгжүүлэх зорилготой дуу биш юм. Ихэнх судлаачид үүнийг феминист үзлээс эсрэг төрлийн дуу гэж таамагладаг. Мөн дуучин бүсгүй өөрийгөө хамгийн шилдэг эмэгтэйчүүдийн нийтлэг шинж чанар, чадвартай гэж хэлдэг. Дүгнээд хэлбэл энэ дуу нь хайр дурлалын, эмэгтэйчүүдийг магтан дуулсан дуу биш. Харин эмэгтэй хүнд байх бүх чанарыг эзэмшсэн талаараа өгүүлж буй Doja Cat-ийн талаарх дуу гэж ойлгож болно.

Like That ft. Gucci Mane

“Hot Pink” цомгийнхоо дуунуудыг зарлах үеэр уг дуундаа хамтарсан уран бүтээлчийг нууж байсан ба шүтэн бишрэгчид нь Nicki Minaj гэж таамагласан ч Gucci Mane байсан нь олныг гайхшируулж байжээ. Gucci Mane хайр дурлалаа алдарт дуучин Elvis Presley ташаагаа ашиглаж бүжиглэдэгтэй зүйрлэсэн нь сонирхолтой. Хэдийгээр Doja Cat дуугаа 2020 оны тавдугаар сард радиод цацахаар төлөвлөж байсан ч Tik Tok сүлжээгээр дамжин алдартай болсон нь аль хэдийн чартад жагсах шалтгаан болжээ.

You Right-Doja Cat, The Weeknd

Энэхүү дуу нь хоёр ч залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон тухайгаа өгүүлдэг. Эхний залуутайгаа бүсгүй хэтэрхий гүн гүнзгийн холбоотой гэж The Weeknd дурдана. Учир нь тэд унаж, босох бүхий л цаг үеийг хамтдаа хамтдаа туулжээ. Харин хоёр дахь залуу буюу The Weeknd-тэй бүсгүй зөвхөн дотно харилцаанд орж, түүнээс илүү мэдрэмжийг авдаг гэж хэлэх болно. Гэвч бүсгүй одоогийн хайртаа шархлуулж өөр хүнтэй болсон гэдгээ мэдэгдэн урмыг нь хугалахыг хүсэхгүй байгаа бололтой.

Эх сурвалж: songfacts.com, songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим