Дуучин Lana Del Rey-ийн сонсогчдодоо барьж буй гэнэтийн БЭЛГҮҮД


Г. Сарнай | YOLO.MN
2020-05-27

Залуусын дунд багагүй нэр хүндтэй дуучин Lana Del Rey тун удахгүй шинэхэн цомог болон номоо үзэгчдийн хүртээл болгох гэж байгаагаа мэдэгдлээ. 

"Born to Die", "Summertime Sadness" зэрэг хит дуунуудаараа бидний сэтгэлд хоногшсон дуучин бүсгүй маань "Chemtrails Over The Country Club" хэмээх шинэхэн цомгоо энэ оны есдүгээр сарын 5-нд цацна гэдгээ Инстаграм хуудсаараа зарласан юм. Тэрээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны наймдугаар сард "Norman F***ing Rockwell" цомгоо гаргасан бөгөөд энэхүү цомог нь тухайн жилийнхээ хамгийн өндөр борлуулалттай цомгийн нэгээр шалгарч, дуучин Taylor Swift-ийн "Lover" цомогтой ширүүхэн өрсөлдөж байсныг бид мэдэх билээ. 

"Norman F***ing Rockwell" (2019) цомог олон ч сэтгүүлийн шилдгээр тодорсон. Зөвхөн үнэнч шүтэн бишрэгчид нь ч гэлтгүй хааяа хааяахан дууг нь сонсдог залуус ч мөн адил шинэхэн цомгийг нь хуруу даран хүлээж байна.

Бас нэгэн таатай мэдээг дуулгахад цомог нээлтээ хийхтэй зэрэгцэн түүний анхны ном сонсогчдийнх нь гар дээр очихоор болж байгаа гэнэ. Ном нь "Violet Bent Backwards Over the Grass" гэх нэртэй бөгөөд 13 шүлэг, яруу найргаас бүрдэх аж. 

Эх сурвалж: NME

#Lana Del Rey #Дуу