TikTok-р алдартай болсон 5 дуу


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-07

Өдгөө 1 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй, дэлхий даяар 3 тэрбум удаа татсан, АНУ-ын өсвөр насныхан болон залуучуудын дунд хамгийн алдартай, нийт интернет хэрэглэгчдийн 18% нь ашигладаг дэлхий дахины аппликейшн бол TikTok. TikTok-т өдөрт хэдэн мянган бичлэг нийтлэж, сая сая хэрэглэгч шинээр нэвтэрч байна. Зар сурталчилгаа, бизнесийн хамгийн том талбар TikTok-т трэнд болж буй бичлэгний дуу хүртэл эрчийг авч бүр TikTok-с алдартай болох нь бий. Ингээд TikTok-с илүү алдартай болсон 5 дууг танилцуулж байна. Хэдийгээр TikTok байсан байгаагүй алдартай дуунууд байж болох ч илүү олон хүнд хүрэхэд, олон нийтийг байлдан дагуулахад TikTok хөтөлжээ. 

1. “Old Town Road” by Lil Nas X

Lil Nas X-ийн "Old Town Road" дуу нь TikTok-оос цойлон гарч ирсэн дуунуудын гайхалтай жишээ юм. 2019 онд эрчийг авсан уг дууг анх SoundCloud дээр цацаж байжээ. 

2. “Savage” by Megan Thee Stallion

I'm a savage, Classy, bougie, ratchet, Sassy, moody, nasty.Эдгээр дууны үгс толгойд орж ирэхэд л бүжиг нь шууд нүдэнд харагддаг. Энэ дууг TikTok дээрх бүжиггүй нь төсөөлөхгүй байна. "Savage" одоо ч өсвөр насныхны дунд хамгийн алдартай дуунуудын нэг байсаар байна.

 

3. “WAP” by Cardi B

 “WAP” гарсны дараа хэдхэн цагийн дотор нэгэн залуу бүжиг дэглээч дуун дээр бүжиглэж буй бичлэгээ Instagram хуудсандаа нийтэлжээ. Үүний дараа Cardi B болон бусад хүмүүс түүний бичлэгийг тоо томшгүй олон хуваалцаж  TikTok хэрэглэгчдийг дуунд татсан байна. 

4. “Say So” by Doja Cat 

Хэдийгээр энэ дууг TikTok-т трэнд болохоос өмнө сайн мэддэг байсан ч TikTok илүү удаан трэнд болгосон. Нэгэн бүжгийн тэмцээний үеэр “Say So” дуун дээр бүжиглэж буй бичлэг цацагдсаны дараа Doja Cat бүжиг дэглээчтэй холбоо барьж, клипэн дээрх хөдөлгөөнүүдийг харуулсан нь амжилттай болсон ба Billboard Hot 100-д нэгдүгээр байранд оржээ.

5. “Beggin” by Måneskin

"Beggin" угаас гайхалтай дуу. Гэхдээ дууг TikTok-т оруулснаар жинхэнэ “Boom” болжээ. Дууг TikTok хэрэглэгчид илүү өвөрмөц байдлаар хүлээн авч гялалзсан бичлэг хийхэд ашиглаж байна. 

#Дуу хөгжим