Дэлхийн хамгийн царай муутай нохойн тэмцээний ялагч тодорлоо


Сондор | YOLO.MN
2022-06-27

АНУ-ын Калифорниад болсон 2022 оны Дэлхийн хамгийн царай муутай нохой шалгаруулах тэмцээний ялагчаар Happy Face буюу Аз жаргалтай царайт хэмээх нэртэй, үсгүй чихуахуан эрлийз нохой шалгарчээ. Энэхүү тэмцээн нь 70-аад оноос хойш зохион байгуулагдаж байна.

Жаргалтай царайтын эзэн Жанеда Банелли нохой нь энэ цолыг хүртсэн нь нэр төрийн хэрэг хэмээн онцолжээ. 2021 оны 8-р сард түүнийг нохойн асрамжийн газраас үрчилж авчээ.

Түүнийг анх авахад насан туршдаа эм хэрэглэсэн, хөгшин нохой байсан тул түүнд ердөө нэг сар л амьдрах хугацаа үлдсэн хэмээж байсан ч түүнээс хойш бараг 10 сар амьдарч байна.  Тэр  хавдар, олон өвчнөөр шаналж байжээ.

Эзэн Банелли хэрэв түүнийг гэртээ авчирвал ямар бэрхшээл тулгарахыг мэдэж байсан ч чадах чинээгээрээ хайрлахаар шийдсэн нь энэ аж.

Банелли  "Тэр бол миний уулзаж байсан хамгийн аз жаргалтай амьтан байсан. Тиймдээ ч би түүний жаргалтай царайт гэж нэрлэсэн. Үрчилж авдаг өдөр түүний үлдсэн амьдралд нь маш их хайрыг мэдрүүлж, өмнөх амьдрал нь ямар аймшигтай байсныг хэзээ ч санахгүй болтол нь хайрлая гэж бодсон” гэжээ.

Зэрлэг Танг

Удаах байранд Зэрлэг Танг оржээ. Уралдаанд оролцсон ихэнх нохдын эзэд нь тэднийг нохойн асрамжийн газар, хоргодох байрнаас авсан байжээ.

Энэхүү уралдаан нь нохой үрчилж авахын ач холбогдлыг нийтэд таниулахын зэрэгцээ  төгс бус байдлыг үл харгалзан бүх ноход онцгой, өвөрмөц гэдгийг ойлгуулахад тусалдаг гэж хэвлэлийн мэдээлэлдээ дурджээ.

Эх сурвалж: Тoday

#Мэдээ