Хөдөө аж ахуйн их сургуулийн товч танилцуулга


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-05-05

ХААИС нь анх 1942 онд үйл ажиллагаа явуулж эхэлж байсан ба өдгөө 6 бүрэлдэхүүн  сургууль, харьяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэнд үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 он хүртэл Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн ба АНУ, ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, ХБНГУ, Франц, Голланд, Австри, Чех зэрэг 36 орны 120 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажилладаг. Одоогийн байдлаар ОХУ, БНСУ, БНХАУ ХААИС-уудтай хамтран “Хос хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Бакалаврын хөтөлбөрүүдээс дурдвал:

Баклаварын хөтбөрийг судлах цаг: 120 кредит цаг

ЭЕШ-ийн босго оноо: 400-600

МАЛ ЭМНЭЛГИЙН СУРГУУЛЬ

-Малын их эмч

МАЛ АЖ АХУЙ БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

-Биотехнологи

-Бараа, түүхий эдийн судлал технологи

-Хүнсний чанар аюулгүй байдал

-Тусгай хамгаалалттай газар нутаг, зэрлэг ан амьтны менежмент

-Загас үржүүлэг, технологи

-Химийн технологи

-Мал аж ахуй

-Морин спортын менежер

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

-Программ хангамж

-Мэдээллийн систем (Хөдөө аж ахуйн)

-Металлурги, металлын технологи

-Хүнсний инженерчлэл

-Гидромеханик

-Хөдөө аж ахуйн инженер

-Цахилгаан хангамж

-Механик инженер

-Барилгын инженер

-Инженер багш

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ

-Экологи

-Байгаль ашиглалт, хяналт, үнэлгээ

-Байгаль орчныг хамгаалах технологи

-Агроном

-Урагамал хамгаалал, хорио цээрийн хяналт, үнэлгээ

-Хөрс судлал, агрохими

-Газар тариалангийн аж ахуй

-Ойн аж ахуй

-Газар зохион байгуулалт

-Аялал жуулчлал

-Архитектур

ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

-Эдийн засаг

-Хөдөө аж ахуйн кибернетик

-Эдийн засаг-статистик

БОЛОМЖИТ ТЭТГЭЛГҮҮД

-ХААИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг

-Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

-Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг

-Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж

-Голомт банкны нэрэмжит тэтгэлэг

-Хаан банкны нэрэмжит тэтгэлэг

-“Зориг сан”-ийн тэтгэлэг

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

 

#Боловсрол