Алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 даашинз


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-04-05

Энэ удаагийн нийтлэлээрээ дэлхийн алдартнуудын өмсөж байсан бүх цаг үеийн хамгийн үнэтэй даашинзуудыг танилцуулж байна.

10. Дуучин Beyonce – 2016 оны Met Gala улаан хивсний ёслолын даашинз

Алдарт дуучин Beyonce 2016 оны Met Gala-д хүрэлцэн ирэхдээ маш өвөрмөц, сувдан чимэглэлтэй даашинз өмссөн бөгөөд нийт үнэ нь тодорхойгүй ч даашинз дээрх нэг ширхэг сувд нь ойролцоогоор 18 сая төгрөгийн (6000 - 8000USD) үнэтэй гэнэ шүү. 

9. Жүжигчин Lupita Nyong’o - 2015 оны Оскарын наадмын даашинз

Жүжигчин Lupita Nyong’o 2015 онд Оскарын наадамд ирэхдээ 6000 гаруй сувдаар чимэглэсэн Kalvin Klein брендийн урт цагаан даашинзтай ирсэн бөгөөд тэрхүү даашинзын үнэ нь ойролцоогоор 435 сая төгрөг (150.000USD).

8. Жүжигчин Elizabeth Taylor - 1970 оны Оскарын наадмын даашинз

Англи гаралтай Америк жүжигчин Elizabeth Taylor 1970 оны Оскарын наадамд хүрэлцэн ирэхдээ өмссөн хөх өнгийн гоёмсог даашинз 1999 онд 485 сая гаруй төгрөгөөр (167.500USD)  зарагдсан байна. 

7. Жүжигчин Cate Blanchett - 2007 оны Оскарын наадмын даашинз

Алдарт жүжигчин Cate Blanchett 2007 онд зохиогдсон Оскарын наадамд Swarovski шигтгээгээр бүрсэн мөнгөлөг өнгийн дэгжин даашинзтай хүрэлцэн ирсэн бөгөөд үнэ нь ойролцоогоор 580 сая төгрөг (200.000USD). 

6. Paris Hilton - “Hollywood Beauty Awards”-ийн даашинз 

Реалити шоуны од Paris Hilton-ий “Hollywood Beauty Awards”-д ирэхдээ өмссөн 500.000 гаруй Swarovski шигтгээтэй уг даашинз нь 783 сая төгрөгийн (270.000USD) үнэтэй. 

5. Ханхүү William-ийн эхнэр Kate Middleton – Хуримын даашинз

2011 онд Английн ханхүү William эхнэр Kate Middleton-тойгоо хуримаа хийсэн бөгөөд түүний эхнэрийн өмссөн Alexander McQueen брендийн уг даашинз ойролцоогоор 1 тэрбум 160 саяын (400.000USD) үнэтэй. 

4. Marilyn Monroe – Ерөнхийлөгчийн төрсөн өдрийн ёслолын даашинз

Алдарт жүжигчин Marilyn Monroe 1961 онд АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч John F. Kennedy-гийн 45 насны төрсөн өдрийн баярт ирэхдээ өмссөн үзэсгэлэнтэй даашинз нь хожим нь дуудлага худалдаагаар 3 тэрбум 770 саяар (1.3 cая USD) зарагдсан байна. 

3. Nicole Kidman – 1997 оны Оскарын наадмын даашинз

Жүжигчин Nicole Kidman 1997 оны Оскарын наадамд хүрэлцэн ирэхдээ ойролцоогоор 5 тэрбум 800 сая төгрөгний (2 сая USD)  үнэ бүхий Christian Dior брендийн даашинз өмсжээ. 

2. Jennifer Lawrence – 2013 оны Оскарын наадмын даашинз

2013 онд зохиогдсон Оскарын наадамд алдарт жүжигчин Jennifer Lawrence Christian Dior брендийн цагаан даашинзтай хүрэлцэн ирсэн бөгөөд тэрхүү гоёмсог даашинзынх нь үнэ 11 тэрбум 600 сая төгрөг (4 сая USD). 

1. Marilyn Monroe – “The Seven Year Itch” киноны даашинз

Дэлхийн хамгийн алдартай, дур булаам дүр төрх болох жүжигчин Marilyn Monroe-гийн салхинд сөхөгдөх даашинзтай төрхийг санаж байгаа биз дээ. 1955 онд дэлгэцнээ гарсан “The Seven Year Itch” кинон дээрх алдарт жүжигчний өмссөн тэрхүү даашинз 2011 онд дуудлага худалдаагаар 16 тэрбум 240 сая төгрөгөөр (5.4 сая USD) зарагджээ. 

Эх сурвалж: Harper’s Bazaar 

 

#Оддын тухай