“ЦӨМӨӨХЭЙ”-д бүжих хүүхдүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ


Сондор | YOLO.MN
2016-11-07

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулдаг дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхэллээ.

Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилж, шалгаруулалтыг “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд энэ сарын 19-нд явуулах юм.  Тоглолтод оролцох хүсэл сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг, бүжиглэх жүжиглэх эрмэлзэлтэй, 8-15 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулна.

МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар шинэчлэн тоглосон дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглодог энэхүү алдарт бүжгэн жүжигт өнгөрсөн жил 150 орчим хүүхэд дүр бүтээсэн юм.

Ж.Болор

#ballet #Shelkunchik #freetime