Зул сар, Шинэ жилийн баярын үеэр жин ОГЦОМ нэмэгддэг


Миау | YOLO.MN
2021-12-13

Улс бүр Зул сар, Шинэ жилийн баярыг ялгаатай байдлаар тэмдэглэн өнгөрөөдөг. Гэхдээ аль ч улсын иргэн бай, эдгээр баярын үеэр ихээхэн хэмжээний хоол хүнс хэрэглэдэг нь үнэн билээ.

Их Британийн хоол тэжээлийн мэргэжилтэн John Garrow 2000 онд Зул сарын баяр хүмүүсийн хооллолтод хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь ард иргэдийн дундад жин 500 граммаар нэмэгдсэн байв. Энэ судалгааны ажлаас хойш бүтэн 20 жил өнгөрсний адилаар баярын үеэр нэмэгдэх жингийн хэмжээ ч мөн өсжээ.

Тухайлбал, 2016 онд АНУ, Япон, Герман улсын 3000 гаруй иргэнийг хамарсан судалгааны үр дүнд Зул сар, Шинэ жилийн баярын дараа АНУ-ын иргэд дунджаар 600 грамм, Германы иргэд дунджаар 800 грамм нэмсэн бол Японы иргэд дунджаар 500 грамм нэмсэн байв.

Эх сурвалж: Psychology Today

#Сонин хачин #Хоол хүнс #Зул сар #Шинэ жил