ТАНИЛЦ: Дуучин Rihanna-гийн “ИХЭР”


Та “Doppleganger” гэсэн үгийг өмнө нь сонсож байсан уу? Дэлхийд алдартай цус сорогчдын тухай цувралуудын нэг “The Vampire Diaries” бүтээлээс магадгүй энэхүү нэршлийг сонссон байж болох юм. Үндсэндээ яс, цусны холбоо байхгүй ч гадаад төрхөөрөө яг ижилхэн байх тохиолдлыг ийнхүү нэрлэж байгаа билээ.

Тэгвэл алдарт дуучин Rihanna-гийн “Doppleganger” гэгдэх нэгэн эмэгтэйг TeenVogue вэбсайт онцолжээ.

Тодруулбал, Tik Tok видео платформ дээр @notavrey гэсэн хэрэглэгчийн нэртэй Avery гэх эмэгтэй өөрийн хуудсандаа нэгэн бичлэгийг оруулснаар гурван сая үзэлт, 472 мянган зүрх, 6300 сэтгэгдэл авсан байна. Харин тэрхүү сэтгэгдлийн ихэнх нь түүнийг дуучин Rihanna-тай маш адилхан байгааг хэлжээ.

Үүний хариуд тэрээр “Бүгдэд нь маш их баярлалаа. Надад үнэхээр сайхан санагдаж байна. Над руу Rihanna-гийн өөр зургуудыг явуулаарай. Би ижилхэн хувцаслаад харуулж болох юм” гэж хариу бичжээ.

Түүний Tik Tok бичлэгийг үзэж, Rihanna-тай хэр адилхан бэ гэдгийг харахыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: TeenVogue

#Сонин хачин #Мэдээ #Rihanna Doppleganger