Монголын Astra Academy баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга боллоо


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-06-14

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж Монголын Astra Academy баг түрүүллээ.

Astra Academy баг нийт 24 тоглолтоос 5-д ялж (Chicken Dinner) 295 оноо цуглуулсан бөгөөд шагналын 40 мянган ам.долларын эзэн болжээ.

Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний хоёрдугаар байранд PUBG Mobile-ын дэлхийн аварга, Монголын Zeus Esports баг орсон байна.

Тэмцээний шилдэг тоглогчоор Action буюу Сүхбат 51 kill, 21 assist-тайгаар тодорсон байна.

Тэмцээний эхний 5 байр:

1. Astra Academy (Монгол) - 40 мянган ам.доллар
2. Zeus Esports (Монгол) - 28 мянган ам.доллар
3. DRS Gaming (Балба) - 18 мянган ам.доллар
4. Stalwart Esports (Энэтхэг) - 10 мянган ам.доллар
5. Apes Inc (Монгол) - 7 мянган ам.доллар

#Мэдээ #E-Sport #PUBG