BTS хамтлагийн сахиусан тэнгэрүүд - JiHope


Э.Цовоо | YOLO.MN
2020-02-07

Бид өмнөх дугаараараа та бүхэндээ BTS хамтлагийн Suga болон Jin зэрэг гишүүдийн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдрийн дугаараар тус хамтлагийн хамгийн сайхан сэтгэлтэй Jimin болон хамгийн эелдэг ааштай гэдгээрээ алдартай J-Hope нарын талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэх гэж байна. 

БАГА НАС

J-Hope нэрээрээ сонсогч фенүүд дундаа алдаршсан Jung Ho-seok нь 1994 оны хоёрдугаар сарын 18-нд Солонгос улсын Гуанжу хотод айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр дөрвөн насны зөрүүтэй эгчтэй бөгөөд эгчтэйгээ усны дусал мэт адилхан аж. 

J-Hope багаасаа л бүжгийн урлагт хайртай байсан учир Гуанжу хотын бүжгийн академид явах болсон. Мөн бүжгийн маш олон тэмцээн уралдаанд орж, шагнал хүртэж байсан нь түүнийг чамгүй авьяастайг илтгэж байв. 

Улмаар бүжиглэхийнхээ хажуугаар дуу хөгжмийн урлагт ч сонирхол татагдаж эхэлсэн тул "Big Hit" энтертайнментийн шалгаруулалтад орсон байна. Мэдээж тэр тэнцсэн!

Тэрээр бэлтгэгдэгч байх хугацаандаа ихээхэн хичээл зүтгэл гаргадаг байсан тул 2012 онд дуучин Jokwon-ын "Animal" хэмээх уран бүтээл дээр хамтран ажиллах боломж олдсон байна. 

Харин Park Ji-min буюу Jimin нь 1995 оны аравдугаар сарын 13-нд Солонгос улсын Бусан хотод айлын том хүү болон мэндэлжээ. Эрэгтэй дүүг нь Park JiHyun гэдэг бөгөөд өөрөөс нь хоёр насаар дүү аж. 

Тэрээр дунд сургуульд байхдаа J-Hope-ийн адилаар бүжгийн академид элссэн бөгөөд уг чиглэлээр үргэлжлүүлэн хичээллэсээр Бусаны урлагийн ахлах сургуульд элсэн орж чадсан байна. 

Ахлах сургуульдаа ч топ сурагчдын нэг байсан түүнд багш нар нь шалгаруулалтад ороод үз хэмээн зөвлөсний үр дүнд тэрээр "Big Hit" энтертайнментийн шалгаруулалтад орж тэнцсэн түүхтэй. 

K-POP-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

Ийнхүү 2013 онд BTS хамтлаг долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр "No More Dream" гэх дуугаараа шинэлэг өнгө аясыг мэдрүүлэн Кпоп ертөнцөд анх хөл тавьж байв. 

J-Hope хамтлагийн бүхий л цомогт гар бие оролцсоор ирсэн билээ. Харин Jimin "Lie" болон “Serendipity” гэх хоёр соло уран бүтээлээ гаргаж байсан бөгөөд "Lie" дуу нь BTS хамтлагийн 2016 онд цацагдсан "Wings" цомогт багтсан бол “Serendipity” дуу нь 2017 оны “Love Yourself: Her” цомогт багтсан байдаг. 

Уг хоёр уран бүтээл нь хоёул "Spotify"-д 50 сая хандалт авч чадсан бөгөөд энэ нь дуучин PSY-ийн гаргаж байсан амжилтаас ч давсан үзүүлэлт билээ. 

J-HOPE-ИЙН СОЛО АМЖИЛТ

Тэрээр 2018 онд “Hope World” хэмээх анхны микстэйпээ гаргаж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан билээ. Уг микстэйп нь нийт долоон дуунаас бүрдэх бөгөөд голлох “Daydream” болон “Airplane” хэмээх дуунуудаа клиптэйгээр цацсан. Түүний микстэйп цацагдсан дариудаа “Billboard 200” чартын эхний 50-д жагссан төдийгүй Солонгос улсын хөгжмийн бүх чартуудыг тэргүүлж багагүй амжилт гаргасан билээ. 

Үүний дараа 2019 онд Америк улсын дуучин Becky G-тэй хамтран “Chicken Noodle Soup” хэмээх дуугаа гаргасан бөгөөд уг дуу нь долоохон хоногийн дотор “Billboard Hot 100”-д жагсаж, “Youtube” хуудаснаа 9.7 сая хандалт авч чадсан юм. Тэрээр “Billboard Hot 100”-д жагссан BTS-ын анхны гишүүн бөгөөд Солонгос улсын гурав дахь уран бүтээлч билээ.

Тэрээр “Chicken Noodle Soup” дууг өөрийн хувилбараар шинэчлэн дуулахын тулд уг дууны эх хувилбарыг бүтээсэн DJ Webstar-д 2.7 сая ам.доллар төлсөн байна. 

JIMIN-ИЙН СОЛО АМЖИЛТ

Jimin 2016 онд “Hello Counselor”, “Please Take Care Of My Refrigerator”, “God’s Workplace” гэх зэрэг олон хөгжөөнт нэвтрүүлэгт оролцон өөрийгөө BTS-ийн гишүүн гэдгээсээ илүүтэйгээр хувь хүнийхээ талаас нээн харуулсан билээ. 

Jimin БНСУ-ын “Show! Music Core”, “Mcountdown” зэрэг хөгжмийн нэвтрүүлгүүдийн тусгай хөтлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. 

Ийнхүү Jimin 2018 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Promise” хэмээх соло дуугаа гаргаж шүтэн бишрэгчдэдээ шинэ жилийн гайхалтай бэлэг барьж байжээ.

ОЛОН НИЙТИЙН ХАЙР ХҮНДЭТГЭЛ

2018 онд тренд болж байсан “In My Feelings Challenge”-д J-Hope-ийн жиргээ Твиттер хуудаснаа хамгийн их хандалт авсан жиргээгээр шалгарсан билээ. 

J-Hope БНСУ-ын хүүхдийн сайн үйлсийн санд жил болгон мөнгө хандивладаг бөгөөд 2018 онд 150 сая вон, 2019 онд 100 сая вон /Монгол мөнгөөр 233 сая - 350 сая төгрөг/ хандивлаж байжээ.

Jimin-ийн хувьд “Gallup Korea” вэбсайтаас жил болгон зарладаг “Хамгийн алдартай од” хэмээх санал асуулгад сүүлийн хоёр жил дараалан тэргүүн байрыг эзэлж байна. Мөн 2018 онд “Твиттер хуудаснаа хамгийн их яригдсан одод” хэмээх жагсаалтад есдүгээр байрыг эзэлж байжээ.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тайзны нэр: J-Hope
Жинхэнэ нэр: Jung Ho-seok
Төрсөн өдөр: 1994 оны хоёрдугаар сарын 18
Орд: Хумх
Өндөр: 177см
Жин: 65кг
Цусны бүлэг: А
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол бүжигчин, Реппэр, Дуучин

Тайзны нэр: Jimin
Жинхэнэ нэр: Park Ji-min
Төрсөн өдөр: 1995 оны аравдугаар сарын 13
Орд: Жинлүүр
Өндөр: 173см
Жин: 61кг
Цусны бүлэг: А
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол бүжигчин, Дуучин

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

heart ​ Шүтэн бишрэгчид нь тэднийг хамтад нь Ji-Hope хэмээн дууддаг.

heart J-Hope шүтэн бишрэгчдийнхээ гэрэл гэгээ, итгэл нь болохыг хүссэн учир "J-Hope" гэх нэрийг сонгосон.

heart J-Hope кимчинд маш их дуртай. Харин Jimin кимчитэй шөл, тахиа, үхэр, галууны маханд дуртай.

heart Jimin BTS хамтлагт элссэн хамгийн сүүлчийн гишүүн бол J-Hope гурав дахь гишүүн нь.
heart J-Hope, Jimin хоёр нэг өрөөнд байрладаг. 

heart Jimin хар болон цэнхэр өнгөнд дуртай бол J-Hope ногоон өнгөнд дуртай. Ногоон өнгө итгэл найдварын өнгө учир түүний нэртэй зохицдог гэнэ шүү.

heart J-Hope бол хамтлагийнхаа бүжгийн багш л гэсэн үг. Тэр үргэлж хамтлагийнхаа бусад гишүүдийг дасгалжуулдаг. Хэрвээ гишүүд бүжгийн аль нэг хөдөлгөөн дээрээ алдвал шууд л J-Hope рүү хардаг. 

heart J-Hope бол хамтлагаасаа БНСУ-ын зохиолчдын эрхийн хорооны гишүүн болсон хоёр дахь гишүүн билээ. 

heart Jimin гэдэсний булчингаараа сонсогч фенүүдийнхээ дунд алдартай. Харин J-Hope дасгал хийхийг ч хүсдэггүй гэнэ.
heart J-Hope бол BTS хамтлагийн хамгийн цэвэрч гишүүн.
heart Харин J-Hope бол хамтлагийнхаа хамгийн сайхан сэтгэлтэй, бусдадаа үргэлж тусалж явдаг гишүүн. Шүтэн бишрэгчид нь хүртэл түүний сайхан сэтгэлийг ихэд үнэлдэг.

heart J-Hope, Jimin хоёр хамтлагийнхаа хамгийн инээд муутай нь. Тэд үргэлж л инээж явдаг. 

heart J-Hope-ийн шүтээн Big Bang хамтлагийн G-Dragon бол Jimin-ийнх тус хамтлагийн Taeyang.
heart J-Hope 90 гаруй дууны продюсерээр ажиллан гар бие оролцсон.
heart J-Hope намрын улиралд дуртай. Харин Jimin бага зэрэг нартай хүйтэн өдөрт дуртай.
heart Jimin маш нөхөрсөг. Тэрээр EXO хамтлагийн Kai, SHINee хамтлагийн Taemin, VIXX хамтлагийн Ravi, Wannaone хамтлагийн Sungwoon, HotShot хамтлагийн Timoteo нартай маш дотно нөхөрлөдөг бөгөөд найзуудын групп чаттай гэнэ шүү.

heart J-Hope хамтлагийн гишүүдээсээ нэг зүйлийг нь ав гэвэл Jimin-ий шоколад мэт гэдэсний булчин болон RM-ын гайхалтай сайн англи хэлний чадварыг авна хэмээжээ.
heart Jimin дуу сонсвол хаана ч хамаагүй бүжиглэчихдэг зуршилтай.
heart Jimin-ийн “Fake Love” хэмээх дууны соло бичлэг нь интернет орчинд маш том шуугиан тарьсан. Уг бичлэг нь “Youtube” дээрх хамгийн их хандалттай “Fancam” бичлэг юм.

heart J-Hope өөрт нь хайртай, хоол сайн хийдэг төрлийн охидод дуртай. Харин Jimin сайхан ааштай, эгдүүтэй мөн өөрөөс нь намхан охидыг сонирхдог ажээ.

heart Jimin хамтлагийнхаа хамгийн эмх цэгцгүй нь.

/Зурган дээр дарахад тухайн гишүүний мэдээлэл рүү үсрэх болно./

          

     

Эх сурвалж: Wikipedia, K Profiles

#Jimin #J-Hope