Дүрийнхээ төлөө өөрийгөө БҮРЭН дайчилсан арван жүжигчин


Бид өмнө нь дүрдээ орохын тулд шинэ чадварт суралцсан жүжигчдийг танилцуулж байсан. Тэгвэл энэ удаа бүтээж буй дүрийнхээ төлөө өөрийнхөө биед асар их өөрчлөлт хийсэн чадварлаг уран бүтээлчдийг онцолж байна.

1. ЖҮЖИГЧИН CHRISTIAN BALE

Хувиралтын мастер хэмээн нэрлэгддэг жүжигчин Christian Bale дүрээ бүрэн илэрхийлэхийн тулд цөөнгүй удаа жингээ хасаж, нэмж байсан түүхтэй. Түүний шилдэг хувирлын нэг бол “The Machinist” (2004) киноны Trevor Reznik юм. Уг дүрийг бүтээхийн төлөө тэрээр 28 килограмм хассан бөгөөд тамхи, виски түлхүү хэрэглэн эрүүл бус аргаар турж байсан гэдэг.

2. ЖҮЖИГЧИН MILA KUNIS

“Black Swan” (2010) киноны дүрээрээ алдартай жүжигчин Mila Kunis дүрээ бүтээхийн тулд 9 килограмм хассан ба энэ тухай ярихдаа “43 килограммд хүрсэн өөрийгөө толинд хараад “Ээ бурхан минь” гэж л бодсон. Ямар ч галбир байхгүй зүгээр л яс арьс болчихсон байсан шүү” хэмээжээ.

3. ЖҮЖИГЧИН CHRIS PRATT

“Marvel”-ийн кино ертөнцийн алдарт Star-Lord буюу Peter Quill-ийн дүрийг бүтээхийн тулд жүжигчин Chris Pratt усанд сэлэлт, гүйлт, кикбокс зэрэг олон төрлийн дасгал хийжээ. Тэрээр супер баатрын биеийг бий болгосон тухайгаа “Үнэндээ би хооллолтоор л жингээ хассан. Ингэхдээ зөв хоолоо зөв цагтаа идсэн” хэмээсэн юм.

4. ЖҮЖИГЧИН CHARLIZE THERON

Дүрийнхээ төлөө жин нэмж чадах эмэгтэй жүжигчид хэр олон байх бол? Цөөхөн л болов уу...

Тэгвэл үүнийг Оскарын шагналт жүжигчин Charlize Theron хийж чадсан юм. Тэрээр “Tully” (2018) кинонд ажил, амьдралаасаа болж туйлдсан эмэгтэйн дүрийг бүтээхдээ 22 килограмм нэмжээ. Харин эргээд хэвийн жиндээ очихын тулд жил хагасын хугацааг зарцуулсан аж.

5. ЖҮЖИГЧИН CHRIS HEMSWORTH

- “Би бол Одины хүү! Аянга цахилгааны Бурхан, Асгардын хаан!”

Thor болохын тулд жүжигчин Chris Hemsworth өдөрт хамгийн дээд тал нь 500 калортой тэнцэхүйц хоол хүнс хэрэглэдэг байсан аж. Chris тухайн үед Твиттер хуудсандаа “Сүүлийн үед “Lost at Sea” нэртэй шинэ дэглэм барьж байна. Гэхдээ та нарт санал болгохгүй ээ” хэмээн бичиж байсан юм. Мэдээж Thor-ын биеийг бүтээхийн тулд чанга дэглэм, дасгал хөдөлгөөн л хэрэгтэй байх...

6. ЖҮЖИГЧИН ANNE HATHAWAY

“Les Miserables” (2012) кинонд сүрьеэ өвчинтэй тэмцэж буй эмэгтэйн дүрийг бүтээхдээ жүжигчин Anna Hathaway 11 килограмм хасжээ. Тэрээр эхний 5 килограммыг гэдсээ цэвэрлэж, үлдсэн 6 килограммыг зөвхөн овьёосны зуурмаг идсэнээр хассан аж.

7. ЖҮЖИГЧИН CHRIS EVANS

Ахмад Америкийн төгс галбирын нууц нь юу вэ? Жүжигчин Chris Evans гурван сарын турш өдөрт хоёр цагаар бэлтгэл тасралтгүй хийсэн бөгөөд “Хоолны дэглэм, дасгал маань надад маш хүнд байсан. Ямар ч хамаагүй шалтаг олоод очмооргүй санагддаг үе зөндөө байсан шүү. Гэхдээ л би үүнийг хийх ёстой” хэмээн ярьсан юм. Жүжигчин Chris Evans 2011 оноос хойш Ахмад Америкийн биеийг гайхалтай чигээр нь хадгалж байгаа билээ.

8. ЖҮЖИГЧИН JARED LETO

“Suicide Squad” (2016) киноны Joker-ын дүрийг тун чадварлагаар бүтээсэн жүжигчин Jared Leto-гийн бас нэгэн хувирлыг онцолж байна. Энэ бол “Dallas Buyer’s Club” (2013) киноны ХДХВ-тэй трансжендер эмэгтэйн дүр юм. Тэрээр 51 килограмм хүртэл турсан бөгөөд дүрийнхээ тухай “Миний алхах, суух, бодох хүртэл өөрчлөгдөх хэрэгтэй болсон” хэмээн ярьж байжээ.

9. ЖҮЖИГЧИН EMMA STONE

Домогт теннисчин Billie Jean King-ийн дүрийг бүтээхээр жүжигчин Emma Stone долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийж булчингаа хөгжүүлсэн аж. Түүний дасгалжуулагчийн хэлснээр “Emma их туранхай байсан болохоор өөх шатаах тал дээр асуудал байгаагүй. Харин тэр 15 килограмм нэмэх шаардлагатайн дээр хүнд дасгалууд хийх ёстой байсан. Тэр ч сайн байсан шүү” хэмээсэн юм.

10. ЖҮЖИГЧИН HUGH JACKMAN

Жүжигчин Hugh Jackman “Les Miserables” (2012) киноны дүрээ хэрхэн бүтээсэн тухайгаа хуваалцахдаа “Би туранхай хэр нь булчинлаг биетэй байх ёстой болсон. Тэгээд өглөө сэрмэгцээ 45 минутын идэвхтэй дасгал хийж, өдөрт 7 удаа нүүрс ус агуулаагүй хоол иддэг байсан. Мэдээж дараа нь ахиад л дасгалаа үргэлжлүүлж хийнэ” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр киноны хамгийн эхний хэсгийн зураг авалтад зориулж 20 цаг ус уугаагүй аж.

Жүжигчин бүр дүрээ бүтээхийн төлөө маш их хичээдэг нь гарцаагүй. Харин бид тэднээс цөөн хэдийг нь онцлон танилцууллаа.

Эх сурвалж: The Delite

#Кино урлаг #Жүжигчин #Өөрчлөлт