“Euphoria” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-08-19

Бид өмнөх дугаарт “Hotel Del Luna” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаараараа өсвөр насны залуусын хайр дурлал, тулгардаг саад бэрхшээлүүд болон тэднийгээ хэрхэн даван туулдгийг "хурцаар" харуулах "Euphoria" цувралыг онцолж байна. 

Киноны үнэлгээ /IMDb/: 8.3/10
Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 83%
Эхний анги цацагдсан огноо: 2019 оны зургадугаар сарын 16
Нийт бүлгийн тоо: 1
Үйл явдал: Rue бол 17 настай, хар тамхинд донтсон нэгэн. Амь нас нь аюултай нөхцөл байдалд орсон тэрээр ээж болон газар дээрх ганц дүүгээ дахин зовоохгүйн тулд хар тамхинаас гаргах эмчилгээнд явж, амьдралаа шинээр эхлүүлэхээр шийднэ. Гэвч бүх зүйл түүний хүссэнээр болсонгүй. Нэгэн өдөр тэрээр Jules хэмээх охинтой дотноссоноор амьдралд нь томоохон үйл явдлууд тохиолдож эхэлнэ. 

Цувралын анги бүрд өөр өөр дүрийн түүхийг голчилж өгүүлэх тул энэ цуврал таныг огтхон ч уйдаахгүй. Мөн мансууруулах бодис гэж хэчнээн аюултай эд болох, мансууруулах бодист донтсон хүмүүс хэчнээн хүнд замыг туулдаг зэргийг уг киноноос үзэх боломжтой. 

ЖҮЖИГЧИН LEONARDO DICAPRIO-ГИЙН ДУРТАЙ ЦУВРАЛ

Холливудын алдарт жүжигчин Leonardo DiCaprio “Once Upon a Time In Hollywood” киноны нээлтийн улаан хивсний ёслол дээр "Variety" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

- "Би саяхан "Euphoria"-г үзсэн. Үнэхээр гайхалтай бүтээл болсон байна лээ" гэж хэлж байсан удаатай. Тухайн үед цуврал дөнгөж гарч эхэлж байсан бөгөөд олонд ч хараахан танигдаагүй байсан аж. Киноны гол дүрийн жүжигчид түүний энэхүү ярилцлагыг сонсоод чихэндээ ч итгээгүй ба энэ талаар ярих гэж групп чат хүртэл нээж байсан гэдэг. 

ДОЛООН УДААГИЙН ОРОЛДЛОГО

Залуу жүжигчин Barbie Ferreira "Euphoria" цувралд илүүдэл жинтэй ч өөртөө итгэлтэй Kat охины дүрийг бүтээдэг. Гэвч тэрээр энэ дүрд тоглохын тулд нийт долоон удаа дүрийн сонгон шалгаруулалтад оролцож байжээ. 

Ийнхүү уйгагүй хичээсний үр дүнд дүрээ ч авч, жүжиглэлтээ ч гайхалтай гүйцэтгэсэн. 

ЖҮЖИГЧИН JACOB ELORDI-ГИЙН ТҮҮХ

Үзэгчдийн хамгийн ихээр үзэн ядсан дүрүүдийн нэг бол яах аргагүй Nate.  Сүүлийн хэдэн жилд "Euphoria", "Kissing Booth" зэрэг хэд хэдэн уран бүтээлүүдэд дүр бүтээж, залуусын дунд алдаршаад буй тэрээр цувралд тоглохоосоо өмнө амьдрах орон гэр ч үгүй байжээ. Тэрээр “Wonderland” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

- "Би Nate-ийн дүрд тоглохоосоо өмнө ямар ч мөнгөгүй болчихсон байлаа. Бусад жүжигчид шиг өөрийн гэсэн менежертэй байх нь битгий хэл амьдрах ч газаргүй байсан юм. Ингээд ч зогсохгүй дүрийн сонгон шалгаруулалтад оролцож байхдаа үгээ мартаж хэд хэдэн алдаа гаргасан ч азаар кино багийнхан маань надад маш том боломж олгосон" гэжээ. 

ЦУВРАЛЫН ЭХ ХУВИЛБАР

Цувралын зохиолыг Израиль улсын ижил нэрт бүтээлээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч дахин дэлгэцнээ амилуулжээ. Эх хувилбар нь 2012 онд хийгдсэн бөгөөд үйл явдал нь 1990-ээд онд өрнөнө. 

БОДИТ ТҮҮХЭЭС СЭДЭВЛЭН БҮТЭЭВ

Кинонд дүрслэгдэх зарим үйл явдлууд зохиолч, найруулагч Sam Levinson-д тохиолдож байсан гэдэг. Тэрээр Rue-гийн адилаар өсвөр насандаа хар тамхинд донтож байсан бөгөөд маш олон жилийн туршид эмчилгээ хийлгэсний үр дүнд эрүүлжсэн аж. 

Хар тамхинд донтсон жилүүд түүний амьдралын хамгийн зовлонтой, стресстэй, сэтгэл санааны хувьд тогтворгүй үе байсан тул энэ бүгдийг Rue-гийн дүрээр төлөөлүүлэн илэрхийлэхийг хүсжээ. Мөн жүжигчин Hunter Schafer болон Barbie Ferreira нарын бодит түүхүүдийг ч өгүүлдэг билээ.

ГҮЙЦЭТГЭХ ПРОДЮСЕР DRAKE

Залуус "Euphoria"-г үзэх олон олон шалтгааны нэг нь реппэр Drake юм. Тэрээр уг цувралын гүйцэтгэх продюсерээр ажилласандаа ч тэр үү нэгдүгээр бүлгийн эхний 6 анги нь хип хоп дууны нэрээр нэрлэгдсэн байдаг. 

Нэгдүгээр анги - "Pilot" - 50 Cent
Хоёрдугаар анги - "Stuntin' Like My Daddy" - Lil Wayne
Гуравдугаар анги"Made You Look" - Nas
Дөрөвдүгээр анги"Shook Ones, Pt. II" - Mobb Deep
Тавдугаар анги"'03 Bonnie and Clyde" - Jay-Z
Зургадугаар анги"The Next Episode" Dr. Dre

Ангиудыг зөвхөн хип хоп дууны нэрээр нэрлээд ч зогсохгүй цувралын дуу тоглогдох үзэгдэл бүрд хип хоп, трап, экспериментал, R&B зэрэг урсгалын дуунууд эгшиглэдэг. 

ALEXA DEMIE-ГИЙН ЗӨГНӨЛ

Жүжигчин Alexa Demie-гийн бүтээсэн Maddy Perez-ийн дүр энэхүү цувралын чимэг дүрүүдийн нэг яах аргагүй мөн. Тэгвэл тэрээр чадварлаг жүжигчнээс гадна зөн билэгтэй нэгэн бололтойдог шүү.

Анх дүрийн сонгон шалгаруулалтын үеэр жүжигчин Jacob Elordi-г харчихаад Nate-ийн дүрд тоглохыг нь шууд л мэдэрсэн гэдэг. Дараа нь хавчуургатай талх идэхээр нэгэн цайны газар ортол хавчуурганы бяслагных нь нэр Euphoria байжээ. Хамгийн сүүлд л гэхэд тэрээр жүжигчин Zendaya-тай найзууд болж байна гэж зүүдэлсэн тухайгаа хуваалцсан.

Хэдийгээр энэ бүгд зүгээр л тохиолдлууд байх боломжтой ч жүжигчин бүсгүй маань үүнийгээ зөн билэг гэж боддог аж. 

НҮҮР БУДАЛТ

"Euphoria" нь хором ч уйдахааргүй зохиол, сүүлийн үеийн дуунууд, царайлаг жүжигчид зэрэг маш олон талаараа залуусын анхаарлыг татаж чадсан. Үүнээс гадна саа, тод өнгийн тень ашиглан бүтээх боломжтой шинэлэг нүүр будалтыг трэнд болгосон гэдгээрээ онцлог юм.

Киноны нүүр будагчаар ажилласан Doniella Davy дүрүүдийн зан чанар болон сэтгэлзүйн байдлыг өвөрмөц нүүр будалтаар илэрхийлэхийг зорьжээ. Жишээлбэл Maddy өөртөө итгэлтэй, эрхэмсэг байх үедээ тод өнгийн тень болон гялалзсан шигтгээг нүүр будалтдаа ашигладаг. Харин найз залуу нь түүнд гар хүрсний дараа тэрээр сэтгэл санаагаар маш их унадаг бөгөөд уг үзэгдлүүдэд ямар ч будаггүйгээр гардаг. 

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ҮЕРХЭЛ

Жүжигчин Jacob Elordi болон Zendaya нар цувралд тоглосны дараа үерхэж эхэлсэн. Анх тэд эгч дүүс шиг дотно харилцаатай хэмээж байсан ч удалгүй олон нийтэд ил тодоор болзох болжээ. Тэдний хайр татам зургууд интернет орчинд тархаж, олон нийт ч тэднийг маш эерэгээр хүлээж авсан юм.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цувралын хоёрдугаар бүлэг энэ жил үзэгчдийн хүртээл болох төлөвлөгөөтэй байсан ч "COVID-19" цар тахлын улмаас түр хойшлоод байгаа билээ. Мөн нэгдүгээр бүлэгт тоглосон жүжигчдийн багт жүжигчин Brandon Flynn болон Bella Thorne нэмэгдэх талаар цуу яриа гараад байгаа юм. Ямартай ч хоёрдугаар бүлийн зураг авалт аль хэдийнэ эхэлсэн тул үзэгч биднийгээ нэг их удаан хүлээлгэхгүй гэж найдаж байна. 

Эх сурвалж:Mental Floss

#Бидний мэдэхгүй баримтууд #Euphoria