Аравдугаар сарын ОНЦЛОХ Монгол дуунууд


Навч шарласан намрын сарууд дуусаж, цастай, сэрүүхэн өдрүүд эхэллээ. Шинэ сарын эхэнд хүргэдэг онцлох дуунуудын жагсаалтаас өөрт таалагдсан дуугаа эгшиглүүлээрэй. Ингээд YOLO.mn сайтын уншигч залуус та бүхэнд монгол уран бүтээлчид өнгөрсөн аравдугаар сард ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг багцлан хүргэж байна.

BOLD FT. NENE - ONE SHOT

Цацагдсан огноо: 10/20
Хандалт: 862K
Тайлбар: "One Shot" дуу өнгөрсөн сарын сүүлээр цацагдсан ч тухайн сарын хамгийн өндөр хандалт авсан онцлох бүтээл болжээ. Дуулсан дуу бүхэн нь Монголчууд бидний сэтгэлд хоногшин үлддэг дуучин Болд, сүүлийн үед хит дууны жагсаалтуудыг тэргүүлэн яваа залуу дуучин Nene нарын хамтарсан энэхүү уран бүтээлд "The Voice of Mongolia" шоуны шүүгч, хөтлөгчид тоглосондоо ч тэр үү, их үзүүштэй болжээ. 

“One Shot шууд л зүрх рүү
Одоо би чамаас зөрөхгүй”

THUNDERZ - ********

Цацагдсан огноо: 10/26
Хандалт: 458K
Тайлбар: Реппэр ThunderZ өнгөрсөн сарууд маш олон хит уран бүтээл цацаж сонсогчдынхоо сонорыг мялаажээ. 

“Реппэр Gee шиг зогсохгүй
Мистер D шиг бадрангуй”

SASH. - GOO

Цацагдсан огноо: 10/05
Хандалт: 303K
Тайлбар: Цастай, сэрүүхэн өдрүүдэд эморч алхахдаа сонсоорой. 

“Намайг уучлаарай, хараагүй үлдээсэн дуудлага бүрд
Намайг уучлаарай, чамтай уулзаагүй өдөр бүрд”

THUNDERZ & DESANT - ON DA WAY

Цацагдсан огноо: 10/17
Хандалт: 402K
Тайлбар: Өнгөрсөн сард хамтарсан тоглолтоо хийсэн реппэр ThunderZ, Desant нарын уран бүтээл хагас сарын хугацаанд чамгүй өндөр хандалт авчээ. 

“Тэндээс энэ хүртэл карма хов хоосон байсан одоо дансны хуулгаа хармаар
Тэгээс эхэлсэн зам маань хүрэх газраа хүрээд ирсэн тэгэхээс тэгэх шиг ярвайна”

UKA FT. 9TEEN90 - BOUNCE

Цацагдсан огноо: 10/22
Хандалт: 199K
Тайлбар: Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг дуучин Uka энэ сард хит уран бүтээл гаргажээ. Түүний стиль, имижийг хэн ч зогсоож чадахгүй гэдгийг “Bounce” дууны клипнээс харж болно. 

“Энэ ертөнцөд хэн үргэлжлүүлэн суралцан
Зөвхөн тэр хүнд л гадаад, дотоод амгалан”

GANGBAY - YAHAV DEE

Цацагдсан огноо: 10/04
Хандалт: 747K
Тайлбар: Gangbay хамтлагийн уран бүтээл энэ намрын хит дуунуудын жагсаалтыг тэргүүлж байна. Энэхүү дуу нь сонирхолтой клип, цоглог хэмнэлтэй гэдгээрээ онцлог болжээ. 

“Яахав дээ би хайр юм болохоороо
Өөрийгөө дуулж яваа минь энэ”

GANGBAY - GO TO BED

Цацагдсан огноо: 10/15
Хандалт: 273K
Тайлбар: Энэ дуу Gangbay хамтлагийн бусад уран бүтээлүүдээс илүү гүн гүнзгий утга агуулсан мэт санагдлаа. 

“Маргааш чамайг мартахгүй байвал
Бидний харилцаа дууссаныг сануулна”

#Онцлох дуунууд #Аравдугаар сар