Netflix-ийн хөтөлбөрүүдийг ҮНЭГҮЙ үзэх боломжтой боллоо


Миау | YOLO.MN
2020-07-14

Хөл хорио тогтоосон өдрүүд үргэлжилсээр л... Эдгээр өдрүүдэд гэртээ байгаа бидэнд үзэж сонирхох шинэ, содон, хөгжилтэй зүйлс дутаж байгааг энтертайнмент салбарынхан анзаарч ихэнх үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгож байна. Тэдний нэг бол Netflix. 

Төрөл бүрийн уран сайхны кино, цуврал, нэвтрүүлэг, баримтат киног нэг дороос үзэх боломжийг олгодог Netflix компанийн хамт олон өөрсдийн Youtube сувагтаа дараах контентуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтойгоор байршуулжээ. Үүнд: 

"OUR PLANET"

Та энэхүү цувралаас цэнхэр дэлхийн үзэсгэлэнт байгаль, ан амьтад болон дэлхийн дулаарал бид бүгдэд хэрхэн нөлөөлж буйг үзэх боломжтой. Телевизийн салбарын шилдгийг тодруулдаг "Emmy" шагнал гардуулах ёслолоос 2019 онд "Шилдэг цуврал баримтат кино", "Шилдэг өгүүлэмжтэй кино" зэрэг шагналыг хүртэж байсан уран бүтээл тул заавал үзээрэй.  

"PERIOD."

Энэтхэгийн хөдөө тосгоны эмэгтэйчүүд хямд өртгөөр ариун цэврийн хэрэглэл хийж, санхүүгийн хараат бус байдал руу шилжихээр тэмцэж буй үйл явдлыг та "Period." цувралаас үзээрэй. 

"CHASING CORAL"

Устах аюулд орсон шүрэн хадыг баримтжуулан үлдээхээр дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг усанд шумбагчид, эрдэмтэд, гэрэл зурагчид нэгдэн ажиллаж буйг та "Chasing Coral" баримтат киноноос үзээрэй. 

"13th"

Энэхүү баримтат кинонд эрдэмтэн судлаачид, нийгмийн идэвхтнүүд, улс төрчид Африк гаралтай Америкчуудын гэмт хэрэгт холбогдолтод дүн шинжилгээ хийж буйг өгүүлнэ. 

"KNOCK DOWN THE HOUSE"

Харин "Knock Down the House" кинонд 4 хүчирхэг эмэгтэйчүүд 2018 оны Конгресст чинээлэг улс төрчдийг хэрхэн "сорьж" буйг харуулдаг. 

"THE WHITE HELMETS"

Сири улсын нутаг дэвсгэр дээр унах тэсрэх бөмбөгөнд амиа алдаж буй ард иргэдийг аврахын тулд онцгой байдлын ажилчид хэрхэн амь насаа хайхралгүй ажиллаж буй талаар өгүүлэх уг баримтат киног заавал үзээрэй. Магадгүй та амьдралын учир утгыг олохгүй, өдөр бүрийг дэмий өнгөрөөдөг байсан бол энэхүү киног үзээд таны амьдралыг харах өнцөг бага ч атугай өөрчлөгдөнө гэж найдаж байна. 

"ZION"

Төрөлхийн хөлгүй төрсөн Zion Clark хүү хэрхэн бөхийн тамирчин болж, бусдаас дутахгүй тэмцэлдэж буйг энэхүү богино хэмжээний баримтат киноноос хүлээн аваарай. 

"EXPLAINED"

Энэхүү цуврал магадгүй хэзээ ч өөрийн биеэр үзэж туулахгүй амьдралыг тань харуулж, хаанаас ч хайгаад олоогүй асуултын тань хариултыг өгнө байх. 

"ABSTRACT: THE ART OF DESIGN"

Төрөл бүрийн чиглэлээр мэргэшсэн дизайнеруудын оюун санаанд нэвтэрч, дизайн гэдэг зүйл бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар "Abstract: The Art of Design" киноноос үзээрэй. 

"BABIES"

Энэхүү цуврал баримтат кинонд дөнгөж төрсөн нярай хүүхэд "амьдрал" гэдэг зүйлтэй хэрхэн танилцдаг талаар харуулна. 

Та ЭНД дарж дээрх баримтат кинонуудыг ҮНЭГҮЙ үзээрэй. 

Эх сурвалж: Hypebeast

#Netflix #Youtube