Төмөр замын мэргэжлээр ОХУ-д сурах тэтгэлгийн шалгаруулалтад бүртгэж байна


Цэцээ | YOLO.MN
2020-03-11

ОХУ-ын Зам харилцааны их сургуулиудад төмөр замын мэргэжлээр суралцах оюутны тэтгэлэгт сонгон шалгаруулалтын БҮРТГЭЛ энэ сарын 14-ний 13 цаг хүртэл явагдана.

2020-2021 оны хичээлийн жилд ОХУ-ын Зам харилцааны их сургуулиудад элсэлт авах мэргэжлүүд:

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн
Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулах систем
Төмөр зам, гүүр, хоолойн барилга
Цахимаар бүртгүүлэх хаяг: https://future-in-russia.com/
Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/ холбогдох утас: 11-454600, цахим хаяг: http://mng.rs.gov.ru/mn
Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар /21-250099/, ТЗДС-д /88050219, 86114261/ хандан цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар туслалцаа авч болно.

#тэтгэлэг