Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (01.27-02.02)


ҮЙЛ АЖИЛЛАГАА

BREAK YOUR LIMIT VOL.2

Хэзээ: Нэгдүгээр сарын 26-ны 13:00 цагт 
Хаана: Pastel Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Хэрвээ та электро бүжиг сонирхдог бол электрон бүжгийн тулаан болох гэж байна шүү. Нахиалж буй анхлан суралцагчид өөрсдийн өсөн дэвжсэн дүр төрхийг харуулж туршлагатай бүжигчид хоорондоо өрсөлдөх болно. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ФРАНЦ, ГЕРМАН ХЭЛ СОНИРХОГЧДЫН УУЛЗАЛТ

Хэзээ: Нэгдүгээр сарын 27-ны 18:00 цагт
Хаана: Biere House
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Тасалбар: Үнэ төлбөргүй
Дэлгэрэнгүй: Уг уулзалт нь хүн бүрт нээлттэй. Хөтөлбөр: 

  • Ирсэн зочдод уух зүйл
  • ХБНГУ болон БНФУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нарын мэндчилгээ
  • Шагналт таавар
  • Speak-Dating
  • Герман, Франц дуу бүхий хөгжмийн хөтөлбөр

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ЦАХИМ ВИЗТЭЙ СУРГУУЛИУДЫН ХАВРЫН ЭЛСЭЛТИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Хэзээ: Нэгдүгээр сарын 31-ний 10:00 цагт
Хаана: Дельта төвийн 3-давхар 302 тоот
Үргэлжлэх хугацаа: 6 цаг
Тасалбар: Үнэ төлбөргүй
Дэлгэрэнгүй: 2020 оны гуравдугаар сараас хойш цахим визтэй итгэмжлэгдсэн сургуулиудын тоо буурах тул оюутан залуус та бүхэн амжиж хаврын нэмэлт элсэлтдээ бүртгүүлээрэй. Нээлттэй өдөрлөгт ирснээр: 

  • Солонгос улсад хямд зардлаар суралцах
  • Хэрхэн тэтгэлэг авах
  • Цахим визтэй сургуулиудад суралцахын давуу тал 
  • TOPIK-ийн оноо болон Англи хэлний оноонуудаас хамааран үндсэн ангидаа 100% хүртэлх тэтгэлэгтэй суралцах боломж
  • Төгсөөд ажлын виз хэрхэн авах
  • Цагийн ажил зэрэг мэдээллүүдийг авах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ГЭРЭЛ ЗУРГИЙН ОНОЛ ДАДЛАГЫН СУРГАЛТ

Хэзээ: Нэгдүгээр сарын 27-31-ний өдрүүдэд 18:30-20:30 цагийн хооронд
Хаана: Studio Photo House 
Дэлгэрэнгүй: Богино хугацаанд оновчтой, цэгцтэй мэдээлэл авч, цаг заваа үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Сургалтад хамрагдсанаар сертификат авах эрхтэй болох юм. Сургалтын агуулга: 

  • Гэрлийн тухай ойлголт
  • Гэрэл зургийн хөгжил 
  • Линзний ойлголт
  • Гэрэлтүүлэг
  • Гэрэл зургийн зохиомж
  • Дижитал гэрэл зураг

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

SCHOLARSHIP E-COACHING SESSION 1

Хэзээ: Нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд 
Дэлгэрэнгүй: Хэнд зориулсан:

  • Олон улсад зарлагдаж буй богино болоод урт хугацааны бүх төрлийн манлайллын, залуусын, мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт явах хүсэлтэй байгаа хэн бүхэн
  • Магистр, PhD дээд боловсролын тэтгэлэгт бэлтгэж буй оюутан залуучууд 
  • Олон улсад нөхөрлөл, албан network тэлэхийг хүсэж буй, өөрийгөө сорьж буй хэн бүхэнд

Хамрагдсанаар танд үлдэх зүйлс:

  • Бүтээлч CV Resume-тэй болох
  • Тэтгэлэгүүдийн тухай нэгдсэн мэдээлэл
  • Тухайн тэтгэлэгт горилогчид тохирсон тэтгэлэгүүдийн мэдээлэл
  • "Youth Opportunities International Summit 2020"-т хөнгөлөлттэй бүртгүүлэх эрх 
  • “East-West Center Association Ulaanbaatar Chapter”-ийн “2020- Залуус Дэлхийн Иргэд” цуврал ярианд 1 удаа үнэ төлбөргүй оролцох эрх гэх мэт олон боломжууд таныг хүлээж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

FINDING ME - ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХҮЙ

Хэзээ: Нэгдүгээр сарын 30-ны 18:30 цагт
Хаана: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: Та амжилттай, аз жаргалтай амьдрахыг хүсч буй ч тэр хүслийг тань бодит болгох өөрийгөө ойлгоогүй, таниагүй л яваа юм биш биз? Тэгвэл энэхүү сургалтад хамрагдсанаар:

  • Өөрийгөө хэрхэн таньж мэдэх арга техникүүд
  • Өөрийгөө эрчлэх, сэтгэл санаа, итгэлээ алдахгүй байх аргууд
  • Амьдралын сорилтуудыг давж чадсан болон чадаагүй хүмүүсийн сэтгэлгээний ялгааны талаарх сонирхолтой олон кэйсүүдийг хамтдаа хэлэлцэн, хувийн дүгнэлт хийх боломжийг олгох болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

PLC TRAINING

Хэзээ: Нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд
Хаана: Hub Innovation Center
Дэлгэрэнгүй: Програмчлагдах логик контроллерын тухай үндсэн ойлголтуудыг ойлгож, дадлага туршлага эзэмшинэ. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

THE COLORS: ТАВТАЙ ОРИЛНО УУ?

Хэзээ: Нэгдүгээр сарын 31-ний 19:00 цагт
Хаана: CUE+
Үргэлжлэх хугацаа: 4 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: “The Colors” хамтлаг үүсгэн байгуулагдаад арван жил болжээ. Тиймээс энэхүү баяраа тэмдэглэхээр жижиг хэмжээний арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг баяр дээр баяр нэмэх дөрвөн хамтлаг: 

  • The Shom
  • Silhouette Tuesday
  • Uudee's Swashbuckling Dandies
  • Magnolian

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MOVIE NIGHT: CALL ME BY YOUR NAME

Хэзээ: Хоёрдугаар сарын 1-ны 21:00 цагт
Хаана: Black Ocean Ulaanbaatar
Дэлгэрэнгүй: Энэ удаагийн үзвэрээр James Ivory зохиолыг нь бичиж, Luca Guadagnino найруулагчаар нь ажилласан, 2017 онд нээлтээ хийсэн Call Me by Your Name кино гарахаар боллоо. Уг бүтээлээрээ кино зохиолч, найруулагч, продюсер James Ivory 90 насандаа Оскарын шагнал хүртсэн байдаг.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТЭМЦЭЭН, УРАЛДААН

3PT SHOOTING CONTEST VOL.2

Хэзээ: Нэгдүгээр сарын 26-ны 12:00 цагт
Хаана: Худалдаа, Үйлдвэрлэлийн Их Сургууль
Үргэлжлэх хугацаа: 5 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: “3pt Shooting Contest” нь дөрвөн долоо хоногийн турш зохион байгуулагдаж байна. 1-р сарын 26-нд зохион байгуулагдах 5 дахь тэмцээн дээрээ шилдгийн шилдгээ шалгаруулах болно. 
Тэмцээний журам: Нэг тоглолтод 2 тоглогч оролцох ба 2 минутын хугацаанд хамгийн их 3-аас оруулсан болон түрүүлж 11 шидэлт оруулсан нь тоглолтод хожно. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе