Дэлхийн "Цоохор ирвэс хамгаалах өдөр" болно


Д.Нямханд | YOLO.MN
2019-10-17

2013 оны аравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотод болсон олон улсын хуралдаанаар цоохор ирвэстэй 12 улс орон, донор байгууллагуудын төлөөлөгчид дуу нэгтэйгээр жил бүрийн аравдугаар сарын 23-ны өдрийг "ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР" болгон тунхагласан билээ. enlightened

Уг өдрийг "Дэлхийн байгаль хамгаалах сан" /ДХБС/ болон "Монголын Скаутын холбоо" /МСХ/ нар хамтран 6 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. 

Зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, байгаль экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах, бага насны хүүхдүүдэд энэ талаарх мэдлэгийг бага наснаас нь олгох зорилготойгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. 

heart Энэхүү үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй бөгөөд хүрэлцэн ирсэн эцэг эх болон хүүхэд багачуудад танин мэдэхүйн тал бүрийн мэдээлэл өгч, олон төрлийн сонирхолтой тоглоом тоглож, өртөөгөөр аялуулах юм. 

Хугацаа: 2019 оны аравдугаар сарын 20, 14:00-16:30 цагт.

Байршил: Хүннү Молл.

Зохион байгуулагч: ДБХС, МСХ, Хүннү Молл.

Эх сурвалж: The Scout Association of Mongolia

#Эх дэлхий