Онлайн болзооны эрсдэлээс сэргийлэх алхмууд


Б.Мишээл | YOLO.MN
2019-07-19

Холыг ойртуулж хосыг учруулдаг ч эрсдэлтэйд тооцогддог цахим сүлжээ буюу онлайнаар танилцаж, бие биедээ дасах явдал өсвөр насныхны дунд түгээмэл ажиглагдах болсон. Онлайнаар танилцахыг эрс буруутгаагүй ч өөрийгөө хамгаалж, сэргийлэх нь зөв. Онлайнаар харилцахдаа дараах алхмуудыг дагах нь өөрийгөө хамгаалж буй хэрэг юм шүү.

Сайн таньж мэдэх

Цахим орчинд харилцаж буй хүнийхээ мэдээллийг шалган үзэж илүү сайн таньж мэдэх хэрэгтэй.

Хувийн мэдээллээ хамгаалах

Ажил, гэрийн хаяг, утасны дугаар болон банкны мэдээллээ танихгүй хүнд хуваалцах шаардлагагүй. Аюултай санагдсан, хэт бүдүүлэг харьцсан, танд таалагдаагүй хүнийг шууд найзаасаа хасах хэрэгтэй. Мөн ёс бус мессеж ирүүлсэн, эсвэл насанд хүрээгүй хүүхэд байвал, хуурамч хаяг зурагтай байвал, бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах, зарах гэж оролдвол харилцаагаа зогсоох нь илүү амар.

Хувийн зураг болон видеогоо хуваалцахдаа болгоомжтой байх

Хэт хувийн зургаа бусадтай хуваалцаж өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулахгүй байх.

Санхүүгийн мэдээллээ нууцлах

Ямар нэг байдлаар мөнгө асуух, хандив тусламж гуйх зэрэг санхүүгийн холбогдолтой ямар ч асуултад хариулахгүй байх.

УУЛЗАХААСАА ӨМНӨ БОЛОН УУЛЗАХДАА

Харилцагчаа илүү таньж, мэдсэний дараа уулзах

Таалагдаад уулзахаар болзсон хүнийхээ фейсбүүк, инстаграм гэх мэт бусад хаягууд дээрх хуудсуудыг үзэж, тэр хүнийхээ талаар илүү их мэдээлэлтэй болох нь танд тустай. Учир нь болзохоос өөр зорилготой хүмүүс зөвхөн ганц аппликейшн ашиглан холбоотой байхыг шаарддаг бөгөөд өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд та цаг зав гаргаад эсрэг талаа илүү их мэдэж, таньсныхаа дараа уулзах шийдвэр гаргаарай. “зураг4”

Олон нийтийн газар уулзах

Анх уулзаж байгаа хүнтэйгээ аль болох олон хүнтэй газар уулзахыг хичээгээрэй.

Уулзахаар төлөвлөж байгаагаа гэр бүл, дотнын найзууддаа хэлээрэй

Хэдийгээр заавал бүх мэдээллээ хуваалцах шаардлагагүй ч аюулгүй байдлаа хангахын тулд дотнын хүмүүстээ хэлээрэй. Мөн утасныхаа цэнэгийг шалгахад буруудахгүй юм.

Уулзалтад очихдоо сандарснаас болж ямар нэг эм, тамхи, мансууруулах бодис зэргийг хэрэглэх нь тийм ч сайхан зүйл биш гэдгийг санаарай. Мөн эсрэг талаас санал болгосон ч эрүүл ухаантайгаар аюулгүй байдлаа бодолцож, зөв шийдвэр гаргаарай. Мөн уулзалтад очихоор зориглосон шигээ уулзалтыг дуусгах хэрэг гарвал өөртөө итгэлтэйгээр дуусгаарай. “зураг6”

Эх суралж: “Улаан булан” сэтгүүл, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ

#Болзоо