“BTS World” хэмээх утасны тоглоом нээлтээ хийнэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-06-20

Гар утасны тоглоом хөгжүүлэгч Netmarble компани BTS хамтлагтай хамтран  “BTS World” нэртэй гар утасны тоглоом гаргахаар болжээ. Энэхүү төсөл нь удаан хугацаанд яригдсан бөгөөд энэ оны 6-р сарын 25-нд нээлтээ хийх юм байна.

BTS хамтлагийн 10,000 орчим зураг, 100 гаруй бичлэгийн багтаасан энэ тоглоом өөрийн гэсэн  албан ёсны дуутай гэнэ.

Тоглоомын дуунууд:

Тоглогч энэхүү тоглоомыг тоглож байх үедээ BTS-ийн менежер болох бөгөөд бодит мэт мэдрэмжийг авна гэжээ. Мөн 13 орны хэлнээс сонгон тохиргоо хийх боломжтой аж.

Netmarble компаниас аль хэдийн тоглоомын урьдчилсан захиалгыг авч эхэлсэн ба захиалах бол энд дараарай.

#Korean_Stars #Kpop