Энэ онд нээлтээ хийх "Fantastic Beasts: Crimes of Grindelwald" киноны тухай


Английн алдарт зохиолч Ж.К.Роулингийн ээлжит шилдэг зохиолоор бүтэж буй  уг киноны эхний анги болох “Fantastic Beasts and Where to Find Them” 2016 онд нээлтээ хийж 814 сая долларын ашиг олсон. Үүний удаах анги "Fantastic Beasts: Crimes of Grindelwald" кино мөн л хүлээлт үүсгээд байгаа билээ. Гол дүрүүдэд Эдди Редмейн (Eddie Redmayne) , Кэтрин Уотерстон (Katherine Waterston), Дэн Фоглер (Dan Fogler), Johnny Depp (Жонни Депп), Жүүд Лоу (Jude Law ) нар тоглож, найруулагчаар Дэвид Йейтс (David Yates) ажилласан юм.

Энэ оны 11-р сарын 8-нд “Fantastic Beasts: Crimes of Grindelwald" киноны улаан хивсний ёслол Парис хотод болж 11-р  сарын 16-нд нээлтээ хийнэ. Warner Bros кино компанийн бүтээж буй энэхүү кино Харри Поттерын үеэс 60 жилийн өмнөх үйл явдлыг харуулах бөгөөд нийт 5 ангитай гэнэ.

Ингээд постер зургууд болон трэйлерийг хүргэе.

 

#Movie #Fantastic_Beasts_Crimes_Of_Grindelwald