TWICE хамтлаг МОНГОЛД клипнийхээ зураг авалтыг хийжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-12-13

Өмнөд Солонгос төдийгүй Азид алдартай Twice хамтлагийн гишүүд 10-р сарын 30-нд Монголд бууж, Holiday Inn зочид буудалд байрласан юм.

Тэдний шинэ жилд зориулсан “The Best Thing I Ever Did” дууныхаа зураг авалтыг  Улаанбаатар болон Тэрэлж орчимд хийсэн байна.

Мөн тэд албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан Монголд авахуулсан зургуудаа хуваалцжээ.

Ташрамд сонирхуулахад хамтлагийн гишүүн Жонён (Jeongyeon) 22 насны төрсөн өдрөө Монголд тэмдэглэжээ

JYP энтэртайментэд харьяалагддаг Twice хамтлаг есөн гишүүнтэй. Өмнөд Солонгосын үндэсний охидын хамтлаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тус хамтлаг хамгийн нэр хүндтэй уран бүтээлчид юм.

2015 онд үүсгэн байгуулагдаж, 19 сарын дотор 1,2 сая цомог борлуулсан Twice хамтлаг 2017 оноос Японд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

#Kpop