“Twilight” цувралын бяцхан охин Рэнэзмээ хэрхэн өөрчлөгдсөн бэ


Ө.Түмэндарь | YOLO.MN
2018-11-22

Алдарт “Twilight” цувралын үзэгч фенүүд киног үргэлжлүүлэн үзэхийг маш их хүсдэг боловч уг зохиол дахин үргэлжлэхгүй хэмээн кино компаниас мэдээлсэн байдаг. Тэгвэл кинон дээрх Бэлла Сваны бяцхан охины дүр болох Рэнэзмээд тоглосон Маркензи энэ жил буюу 17 настайдаа загварын шоунд уригдсан байна. Кино зураг авалтын үед тэрээр дөнгөж 11 настай байсан юм.

Уг киноноос хойш тэрээр өөрийн эцэг эх болон тоглосон Кристен Стюарт, Роберт Паттинсон нартай холбоотой байж, тэднийг хүндэлж явдаг гэдгээ хэлж байсан удаатай. Мөн тэрээр Холливудын хүчирхэг залуу жүжигчдийн тоонд багтаж карьераа амжилттай эхлүүлж байгаа нэгэн юм. Саяхан болсон загварын шоунд  Кристен Стюарттай нэг шоунд уригдсан нь олон түмэнд хамгийн анхны киноны дүрээрээ ээж охин хоёр эргэн ирж буй мэт сэтгэгдэл төрүүлжээ.

#Hollywood, #Twilight