Хүн төрөлхтнийг УСАН ДОР АМЬД БАЙЛГАХ 3D заламгай


Маш эртний домог үлгэрт хүртэл лусын дагина, газар уснаа явагч хүний тухай олон янзын мэдээ баримт байдаг билээ. Хүн төрөлхтний хувьд энэ нь ямар ч боломжгүй зүйл байв. Гэвч техник технологийн хөгжил дэвшлийн үр дүнд хүн усан дор амьдрах боломжтой гэж үзэн хиймэл заламгайг бүтээсэн байна

Ямар нэгэн том шумбагч онгоц, эсвэл усан доор ашиглах хүчил төрөгчтэй төхөөрөмжийн тусламжгүйгээр зөвхөн заламгайгаар амьсгална гээд боддоо. Усан доторх шумбагч амьтдын нимгэн арьс зэрэг эрхтнээс санаа авч заламгай ч мөн хүнд тохирч болно гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Уг заламгайг Японы Рояал урлагийн коллежийн эрдэмтэн Камэй нь Токиогийн RCA-IIS дизайны лабораторитой хамтран бүтээсэн байна. Камэй: “Ирээдүйд бидний эх дэлхий өөрчлөгдөж, дэлхийн дулаарал ихэснэ. Үүний улмаас усны төвшин нэмэгдэж бидэнд амьдрах өөр орчин нөхцөл бүрдэнэ” хэмээжээ. Судалгаанаас үзэхэд дэлхий ойрын жилүүдэд дунджаар 3,2 градусаар дулаарч, далайн төвшин 30 хувиар нэмэгдэх төлөвтэй гэсэн байна.  

Хүн уг заламгайг зүүсэн тохиолдолд 32 м2 хүчил төрөгчийн нөөцтэй болох юм. Одоогийн байдлаар нэмэлт сайжруулалт хийж байгаа бөгөөд хиймэл заламгай нь аквариумтай усанд хэвийн ажиллаж байгаа аж. Шинэлэг 3D технологиор хийгдсэн ба хүний биед зүүхэд эвтэйхэн байдлаар бүтээжээ. Амьсгалах үед хөдөлж хүчил төрөгчөөр дүүрдэг уг төхөөрөмж усан доор удаан хугацаагаар байхад зориулагдсан байна.  

Магадгүй энэ нээлт нь бидний ирээдүйд маш чухал нөлөө үзүүлж болох юм.

#Science