16 настай хүү Apple-ийг ХАКЕРДЖЭЭ


С.Ариунзул | YOLO.MN
2018-08-21

Австралийн Мельбурн хотод амьдардаг 16 настай хүү 2018 оны наймдугаар сарын 16-нд Apple-ийн хэрэглэгчийн мэдээлэл хадгалах серверийг хакердаж  хэрэглэгчийн 90 GB мэдээллийг татаж авчээ. Тэрээр хувийн виртуал сүлжээ буюу VPN (Virtual Private Network) ашиглан өөрийн байршлыг нууж байсан боловч Австралийн цагдаагийн газар болон Apple-ийн инженерүүд хамтран түүний байршлыг тогтоон сүлжээг хязгаарласан байна.

Apple компанийн тухай товч танилцуулъя

Аpple Inc. нь компьютерын програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээж, борлуулдаг компани юм. 1976 онд анх Стив Жобс, Стив Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Стив Жобсын гэрт бүтээгдэж байжээ.

Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэжээ. 1984 онд үйлдвэрлэгдсэн "Макинтош" бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. Тэрээр iMac гэх зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин өндөр үр ашигтай ажиллуулж эхлэв. Аpple 2001 онд iTunes хэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч програм, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд томоохон дуу бичлэгийн компаниудын дууг интернэтээс татаж болохуйц МP3 форматаар интернэтэд зарж эхэлсэн юм. 2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-ийг худалдаанд гаргасан бол 2010 онд iPad нэртэй таблет компьютерыг гаргажээ. 2011 оны 10-р сард iPhone 4S-ийг танилцуулан дэлхий дахинд шинэ хувьсал хийсэн. Одоогоор дэлхий дахинд 1 тэрбум орчим хүн Apple-ийн төхөөрөмжүүдийг хэрэглэж байна.

#Apple, #Hacker