Охиноо баярлуулахын тулд ГУРВАН АЖИЛ зэрэг хийсэн аав


Өнөөдөр бол бидний эрхэм хүн, аавуудын баярын өдөр билээ. Магадгүй та энэ өдрийг мартсан байж болно шүү дээ. Тэгвэл аавдаа баярын мэнд хүргэхээ бүү мартаарай. Заримдаа тэд ажилтай, завгүй байдаг ч үргэлж чиний төлөө хөдөлмөрлөж байгаа гэдгийг санаж байгаарай.

Саяхан Пеннсилвани мужид амьдардаг нэгэн аав охиндоо гэнэтийн бэлэг барихын тулд гурван ажил зэрэг хийж мөнгө олжээ. Энэхүү сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцаж байна.   

Аав нь охиндоо зориулж ямар нэгэн гайхалтай зүйл хийхээр төлөвлөж байжээ.

Охин нь 8-р ангийнхаа баярт өмсөх даашинз байхгүйг мэдээд бяцхан гүнждээ  мөрөөдлийнх нь даашинзийг авч өгөхөөр шургуу ажиллажээ. Түүнийг яг л гүнж шиг байлгахын тулд их мөнгө шаардлагатай болсон байна.

Аавынхаа ажил дээр очин ажлаа хэрхэн хийдэг талаар бичлэг хийхээр очсон охин дээр аав нь ирээд гэнэтийн бэлэгтэй цүнхээ задалжээ.

Бяцхан охин цүнхийг нээтэл дотор нь юу байгааг хараад бөөн баяр хөөр болж, аавыгаа тэврэн авч баярын нулимс урсгаж гарлаа. Зорьсондоо хүрсэн аав үнэхээр их аз жаргалтай байгаа нь харагдаж байна. Энэ сэтгэл хөдөлгөм бичлэг интернетэд орсон даруйдаа сая гаруй хүнд хүрчээ. Мөн эцэг байна гэдэг ямар гайхалтай гэдгийг харуулж чадсан аавын бичлэгийг дэлхий нийт одоо хэр нь үзсээр түүнд баяр хүргэсээр байна.

Эх сурвалж: viralmotion.net

#Surprise