Энэ намар зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрүүд


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2019-09-13

Урин намар айлчлан ирж хичээл сургууль жам ёсныхоо эхэлж, оюутан та бүхний маань хичээл сургууль эхэлчихсэн эд завгүй гүйж явна уу. Тэгвэл түр наашаа анхаарлаа хандуулаарай. Оюутан хүмүүсийн хувьд магадгүй сургалтын төлбөр бол хамгийн том асуудал юм. Тэгвэл та бүхэндээ энэ намар зарлагдаж буй томоохон тэтгэлгүүдийн мэдээллийг БАГЦЛАН хүргэхээр бэлдлээ. 

Моннис группын "Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөр

Ирээдүйн манлайлагч оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурлага, амжилтаараа тэргүүлэгч 30 шилдэг оюутныг шалгаруулан 2019-2020 оны сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын бүх их дээд сургуулийн 1-ээс 4 дүгээр курсын оюутнууд хамрагдах боломжтой.
Бакалаврын түвшинд:

  • Механик инженер, Уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер, Цахилгаан электроникийн инженер:
  • Барилгын салбарын инженерүүд; 
  • Нисэх;
  • Мэдээллийн технологи;
  • Гадаад харилцаа, Олон улсын худалдаа;
  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл;
  • Англи хэлний орчуулагч байна.

Тэтгэлгийн материалыг 2019 оны 09 сарын 27-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

JCI Монгол байгууллагын “Ирээдүй” төсөл 2019

“Ирээдүй” төсөл нь JCI Монгол байгууллагын малгай төслүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 4-р зорилтод чиглэсэн чанартай боловсролыг дэмжих төсөл билээ.

“Ирээдүй” төслийг 2017 оноос хойш 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ирээдүй төсөл нь сурч хөгжиж эрмэлзлэл, мөрөөдөл тэмүүлэл дүүрэн оюутныг дэмжиж 1-2 курсын сургалтын төлбөрийн тэтгэлгийн дэмжлэг үзүүлж, хүсэл зорилгынхоо дагуу сайн суралцах, цаашлаад сайн мэргэжилтэн болох урам зоригийг бий болгох зорилготойтойгоор хэрэгжиж ирсэн.

Төслийн хүрээнд 2017-2018 онд нийт 12 шилдэг оюутанд их дээд сургуулийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлгийг олгоод байна. 

2019 онд шинээр 5 оюутан элсүүлж, нийт 10 оюутанд сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэг өгөхөөр төлөвлөлөө.
Ирээдүй төслийн тэтгэлэг горилогчид тавигдах шаардлага:

  • Оуютан нь 2019 онд Их дээд сургуулийн 1-р курсэд элсэн суралцаж байгаа Өдрийн ангийн оюутан байх
  • Өөрийн мэргэжлээрээ идэвхитэй, сайн суралцаж, шилдэг мэргэжилтэн болж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэл тэмүүлэлтэй бай

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг горилогчийн анкетийг татан авч бүрэн бөглөсөн байх (https://drive.google.com/…/16nYUrek7VU5MLr-zLJ4ZQhm8f…/view…)
  • Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
  • 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
  • “Ирээдүйн идэвхитэй залуу иргэний манлайлал” сэдэвт Эссэ (300 үгэнд багтаах) word file

Төслийн шалгаруулалт:

  • 2019.08.21-09.05. Төслийн бүртгэлийн анкет, эссэ, бүрдүүлэх материалийг и-мэйлээр хүлээн авах
  • 2019.09.06 Төслийн 1-р шатны шалгаруулалтын дүн зарлах (JCI Монголын цахим хуудсаар)
  • 2019.09.16 Төслийн 2-р шатны шалгаруулалтын ярилцлага (JCI Монголын оффис дээр)
  • 2019.09.18 Төслийн 2-р шатны шалгаруулалтын дүн зарлах (JCI Монголын цахим хуудсаар)
  • 2019.09.22 Төслийн 2-р шатны шалгаруулалт зарлах, Тэтгэлэг гардуулах

Тэтгэлгийн хэмжээ:

  • 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр

Холбогдох хаяг:

  • project@jcimongolia.mn

Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2019-2020


Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай (SDC) хамтран энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 14 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс гадна тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хүрээг тэлэх зорилгоор сургалтуудыг зохион байгуулдаг болно.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой.
Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  • Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
  • Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох боломжтой байх.

Бүртгэл:

  • 2019 оны 09 сарын 25-ны 23:30 цагаас өмнө орж энэхүү цахим өргөдлийн маягтыг бөглөнө.
  • Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулбар, бусад амжилтуудыг батлах аливаа баримт бичиг, зураг зэргийг хавсаргана.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/-ийг хавсаргана

Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай 10 сарын 03, 04-ний өдрүүдэд утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлагыг 10 сарын 7-9-нд Зориг сангийн байранд явуулна. Ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

"High Impact Graduates - 2020” оюутны тэтгэлэгт хөтөлбөр

2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

Зорилго:

“Дэйл Карнеги Трэйнинг Монгол” байгууллагын 6 жилийн ойг тохиолдуулан “Dale Carnegie Academy”-иас зохион байгуулж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь их дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутан залууст бусдыг манлайлах, ятган үнэмшүүлэх, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадваруудыг олгох, амжилт ололтоо зөв тодорхойлоход тусалж, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.
Хамрагдах хүрээ:

  • Их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнууд өрсөлдөх боломжтой.

Тавигдах шаардлага:

  • 2019-2020 оны хичээлийн жилд бакалаврын төгсөх курсийн оюутан байх
  • Сургуулиасаа дүнгийн тодорхойлолт авах /Ярилцлагын шатанд ирэхдээ авчрах/
  • Хичээлээс гадуур үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
  • Заасан хугацаанд сургалтад хамрагдах боломжтой байх /16:30-20:00 ажлын өдрүүдэд, даваа гараг бүр/

Тэтгэлэг горилогчийн анкет, материал хүлээн авах хугацаа:
Тэтгэлэг горилогчийн анкетыг 2019 оны 9-р сарын 11-ны өдрөөс эхлэн https://academy.dalecarnegie.mn/scholarship линкээр орж бүртгүүлэн 2019 оны 9-р сарын 25-ний өдрөөс өмнө “Google Form” дахь анкетыг бөглөн, өөрийн танилцуулга болон яагаад энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн эссэ бичэж явуулах 
Илгээх хаяг: dulguun.ulziibayar@dalecarnegie.com хаягаар илгээх
Тэтгэлэг горилогчийн анкетыг 2019 оны 9-р сарын 11-ны өдрөөс эхлэн https://academy.dalecarnegie.mn/scholarship линкээр орж бүртгүүлэн 2019 оны 9-р сарын 25-ний өдрөөс өмнө “Google Form” дахь анкетыг бөглөнө.

Шалгаруулалт 3 үе шатнаас бүрдэх ба үүнд:

  • Анкет, танилцуулга шалгаруулалтын үе шат /2019.09.25 - 2019.09.28-ны өдрийн хооронд/ явагдана.
  • Эссэ, танилцуулга шалгаруулалтын үе шат /2019.09.25 - 2019.09.28-ны өдрийн хооронд/ явагдана.
  • Ярилцлагын үе шат /2019.09.30 - 2019.10.4-ны өдрийн хооронд/ явагдана.
  • “Дэйл Карнеги Трэйнинг”-ийн зохион байгуулах гэж буй үйл ажиллагаанд /2019.10.10 өдөр/ сайн дурын ажил хэрхэн хийснээс шалтгаалан эцсийн шатанд шалгарах болно.

Тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлэгт өрсөлдөгчийн тоо, мэдлэг чадвар, хандлага зэргээс шалтгаан 50-иас 100 хүртэлх хувийн тэтгэлэг олгоно.
Жич:
Төгсөгчдөд олон улсын академийн 93 улсад хүчинтэй сертификат олгож зарим төгсөгчдөд ажлын байр санал болгоно. Энэхүү сертификат нь АНУ-н зарим сургуулиудад зарим бизнесийн зарим хичээлийн кредит хаах боломжтойгоос гадна таныг гадаадын их дээд сургуульд тэтгэлэг авахад томоохон батламж болох болно. 
Тэтгэлэгт тэнцсэн оролцогчид бүртгэлийн хураамжтай.

Оюу толгой компанийн тэтгэлэгт хөтөлбөр 

“Оюу толгой” компани 2010 оноос хойш 2500 гаруй оюутан, сурагчдыг тэтгэлэгт болон бусад боловсролын хөтөлбөртөө хамруулсан ба Дотоодын тэтгэлэгт болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-өө дахин зарлалаа.
Дотоодын тэтгэлгийг 25 оюутанд олгох бөгөөд тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутанд дотуур байрны төлбөр, “Оюу толгой” ХХК-ийн "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-т хамрагдах боломж зэрэг багтана.
Ерөнхий шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т ЕБС-ийн 12-р ангийн 50 сурагчийг шалгаруулж авна.

Ерөнхий шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх
  • Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч байх
  • Сурлагын дүн 85 ба түүнээс дээш байх (100 онооны үнэлгээгээр)
  • Нийгмийн оролцоо, манлайлах чадвар сайтай байх

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС сонирхоно уу. 

“Оюу толгой” компани 2010 оноос хойш 2500 гаруй оюутан, сурагчдыг тэтгэлэгт болон бусад боловсролын хөтөлбөртөө хамруулан ажилласан юм.

Харин энэ удаа “Дотоодын тэтгэлэг”-т болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”- өө зарлаад байна. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа 25 нь оюутанд олгох юм. Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутанд дотуур байрны төлбөр, “Оюу Толгой” ХХК-ийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”- т хамрагдах зэрэг боломжууд багтана.

ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх(4.0 хүртэлх томьёоллоор)
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Материал хүлээн авах хугацаа: 2019.10.18

Харин “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т ЕБС- ийн 12-р ангийн 50 нь сурагчийг шалгаруулж авна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа өөрийгөө нээж, олон найз нөхөдтэй болохоос гадна төслүүд дээр  ажиллах боломж олдох юм. 

ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

  • Монгол Улсын иргэн байх
  • Улаанбаатар хотын ЕБС- ийн 12-р ангийн сурагч байх
  • Сурлагын дүн 85 ба түүнээс дээш байх /100 онооны үнэлгээгээр/
  • Нийгмийн оролцоо, манлайлах чадвар сайтай байх
  • Материал хүлээн авах хугацаа: 2019.11.15

“ Эрдэнэс-тавантолгой” хк-ийн нэрэмжит “оюутны тэтгэлэгт хөтөлбөр” 2019-2020 /улсын хэмжээнд/

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.  
Тавигдах шаардлага: Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх.
Үүнд:

  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Геологи
  • Уул уурхайн менежмент
  • Маркшейдер
  • Ашигт малтмалын баяжуулалтын  технологи 
  • Уурхайн машин тоног төхөөрөмж
  • Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт 
  • Агрономи
  • Хөрс судлал, агрохими
  • Ойн иженер
  • Экологи, байгаль хамгаалал
  • Байгаль орчны нөхөн сэргээлт
  • Цахилгааны инженер

Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх;

Бүрдүүлэх материал:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
  • Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
  • 500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.
  • Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;

Материал хүлээн авах
Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.
Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Холбоо барих: Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Утас: 976-75055555 /707/
          976-99180200
Цахим хаяг: munkhzaya.e@erdenestt.m

 

#Тэтгэлэг