K-POP-ыг байлдан дагуулж буй охидын хамтлаг BLACKPINK


Э.Цовоо | YOLO.MN
2018-07-06

Дуу хөгжмийн ертөнцөд “K-POP” буюу Солонгос улсын хамтлаг дуучдын дуунууд ойрын үед ихээхэн том байр суурь эзлээд байгаа билээ. Тэдний уран бүтээл илүү чанартай болж, Азидаа төдийгүй дэлхий даяар тархан, бүх насны залуус шимтэн сонсдог болсны нэг жишээ нь “BlackPink” охидын хамтлаг юм.

“BlackPink” хамтлаг нь 2016 оны наймдугаар сарын 8-нд “YG Entertainment”–ын хоёр дахь охидын хамтлаг болон дэбют (Debut-шинээр гарч ирэх) хийсэн. YG энтертайнмент нь Солонгос улсын хамгийн том гурван байгууллагын нэг бөгөөд 2009 онд “2NE1” хамтлагийг гаргаж ирсэн юм. Ийнхүү 2016 онд “2NE1”  хамтлаг албан ёсоор тарж “BlackPink”  YG энтертайнментийн цорын ганц охидын хамтлаг болсон билээ.

BlackPink хамтлаг нь Женни (Jennie), Жисү (Jisoo), Лиса (Lisa), Руже (Rose) нийт дөрвөн гишүүдээс бүрдэх бөгөөд хамтлагийн ахлагч байхгүй гэдгээрээ бусад хамтлагуудаас ялгаатай юм. Учир нь гэвэл тэд өрсөлдөгчид биш найзууд, нэг хамт олон учир ямар нэгэн өрсөлдөөн байх ёсгүй хэмээн үзжээ. 2016 оны наймдугаар сарын 8-нд “BoomBaYah” “Whistle” хэмээн хоёр дуугаа олон нийтэд цацаж, үүнээс хойш маш олон амжилт, рекордыг эвдээд байгаа юм.

Тэд 2017 онд  “As If It’s Your Last” хэмээх дуугаараа шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан бөгөөд шүтэн бишрэгчдийн тоо нь чамгүй ихээр нэмэгдсэн юм. Дуу нь гарсан даруйдаа “Youtube” хуудаснаа тренд болж 24 цагийн дотор хамгийн олон үзэгчтэй болж чадсан дуугаар тодорсон билээ. (Энэхүү жагсаалт одоо өөрчлөгдөж, хамгийн олон үзэгчтэй болж чадсан дууны 4-р байранд бичигдэж байна.)

Ийнхүү тэд 2017 оны “Шинэ залуу дуучид”, “Шилдэг дуу” гэх мэт олон хүндтэй шагналуудын эзэн болсон билээ.

Бүтэн нэг жилийн турш тэд чимээгүй байсан бөгөөд эцэст нь зургадугаар сарын 15-ны өдөр “Square Up” хэмээх анхны мини альбомоороо шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан билээ. Альбом нь нийт дөрвөн дуутай бөгөөд гол дуу нь “Ddu-du Ddu-du” юм. Хоёрхон долоо хоногийн дотор уг дуу нь 140 сая гаруй үзэлттэй болоод байгаа юм. Ийнхүү тэдний нэр хүнд улам өссөөр байгаа билээ. YG энтертэйментийн цор ганц охидын хамтлаг учир тус студи нь тэдэнд маш их анхаарал хандуулдаг ба K-POP-ын гүнж нар хэмээн нэрлэгдээд байгаа аж. Мөн маш олон телевиз, нэвтрүүлгийн хамт олон тэднийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулахын тулд урт дараалал үүсгэж байгаа гэнэ шүү.

ГИШҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                    

                                                               Тайзны нэр: ЖиСү (JiSoo)

Жинхэнэ нэр: Ким ЖиСү (Kim JiSoo)

Хоч: Chi Choo, Jichu

Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Нүүр царай, Гол хоолой

Төрсөн өдөр: 1995.1.3

Төрсөн газар: Сөүл, Солонгос улс.

Өндөр: 162см

Жин: 45кг

Цусны бүлэг: А

Инстаграм: @sooyaaa_

Түүний тухай сонирхолтой баримтууд

1.    Тэрээр дээрээ нэг эгч, нэг ахтай.

2.    5 жил гаруй бэлтгэгдсэн

3.    Тэрээр хятад, Японоор ярьж чадна.

4.    Англиар ярьж чаддаггүй ч маш сайн ойлгодог.

5.    ЖиСү бөмбөр, төгөлдөр хуур сайн тоглодог.

6.    Жүжиглэх авьяастай бөгөөд кино, дууны зураг авалтад их оролцож байсан.

7.    Ахлах сургуульдаа сайхан ааштай, хөөрхөн гэдгээрээ алдартай байсан.

8.    Түүний сонирхдог төрлийн залуу нь их сайхан сэтгэлтэй, мөн өөрийг нь их анхаардаг байвал гоё гэжээ.

 

     Тайзны нэр: Женни (Jennie)

     Жинхэнэ нэр: Женни Ким (Jennie Kim)

     Хоч: Jendeukie

Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол Рэппер, Хоолой

     Төрсөн өдөр: 1996.1.16

Төрсөн газар: Сөүл, Солонгос улс.

Өндөр: 163см

Жин: 50кг

     Цусны бүлэг: B

     Инстаграм: @jennierubyjane

Түүний тухай сонирхолтой баримтууд

1.    Тэрээр Шинэ Зеландад (New Zealand) 5 жил амьдарсан.

2.    Женни 5 жил 11 сар бэлтгэгдсэн.

3.    Япон, Англиар чөлөөтэй ярьж чаддаг.

4.    Тэрээр 2017 оны  “Дэлхийн хамгийн хөөрхөн 100 нүүр царай” жагсаалтын 18-д жагссан.

5.    Түүнд хичээнгүй хүмүүс их таалагддаг.

6.    Түүнийг Шаннел (Channel) болон Гүчи (Gucci)-гийн гүнж хэмээн хочилдог.

7.    Тэрээр бүх Солонгос хоолонд дуртай

 

 

Тайзны нэр: Руже (Rose. Солонгос хэлнээ 로제буюу Руже хэмээн бичигдэн, дууддаг)

Жинхэнэ нэр: Паг Чэёон (Park Chaeyoung)

Хоч: Pasta, Rosie

Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол хоолой, Бүжигчин

Төрсөн өдөр: 1997.2.11

Төрсөн газар: Шинэ Зеланд

Өндөр: 168см

Жин: 46кг

Цусны бүлэг: B

Инстаграм: @roses_are_rosie

Түүний тухай сонирхолтой баримтууд

1.    Тэрээр дээрээ нэг эгчтэй.

2.    2012 онд Солонгосд нүүж ирсэн.

3.    Тэрээр 4 жил 2 сар бэлтгэгдсэн.

4.    Гитар болон Төгөлдөр хуур маш сайн тоглож чаддаг.

5.    Руже солгой гартай.

6.    Япон, Англи хэлээр чөлөөтэй ярьж чаддаг.

7.    Түүний аав Ружег маш ихээр зоригжуулдаг. Аавдаа маш их хайртай гэдгээ их хэлдэг.

 

Тайзны нэр: Лиса (Lisa)

     Жинхэнэ нэр: Лалиса Манабон (Lalisa Manabon)

     Хоч: Lalice, Laliz

Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Рэппер, Гол бүжигчин

     Төрсөн өдөр: 1997.3.27

Төрсөн газар: Бангок, Тайланд улс.

Өндөр: 167 см

Жин: 46кг

     Цусны бүлэг: O

     Инстаграм: @lalalalisa_m

Түүний тухай сонирхолтой баримтууд

1.    Тэрээр хамтлагийн хамгийн бага нь

2.    Лиса айлын ганц хүүхэд

3.    5 жил 3 сарын хугацаанд бэлтгэгдсэн

4.    Тэрээр Солонгос, Тайланд, Англи, Японоор чөлөөтэй ярьж чаддаг.

5.    Хамтлагийн хамгийн хөгжилтэй гишүүн.

6.    Тэрээр маш эгдүүтэй ба бусад гишүүд түүнийг их өхөөрддөг.

7.    Хамтлагаасаа ганцаараа гадаад гишүүн.

8.    Түүний аав нь Тайланд улсын алдартай тогооч.

 

 

#KPOP