ДЭЛХИЙН АВАРГЫГ ДЭРГЭДЭЭС НЬ үзэх эхний ялагчид тодорлоо


Бизнес мэдээ | YOLO.MN
2018-04-27

Мобикомын хэрэглэгч та “Дэлхийн аваргыг дэргэдээс нь” супер урамшуулалт хөтөлбөрт оролцож амжсан уу?

Хамгийн олон ялагчтай, хамгийн супер урамшуулалтай “Дэлхийн аваргыг дэргэдээс нь” хөтөлбөрийн эхний 3 ялагч буюу 6 хэрэглэгч шагналаа гардан авлаа.

Мобиком Корпораци ХХК, Нью Жуулчин Турс ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн аваргыг дэргэдээс нь” супер урамшуулалт хөтөлбөр 2018 оны 04 сарын 6-наас 05 сарын 25-ныг дуустал үргэлжлэх бөгөөд  3 удаагийн тохирол явуулж, тохирол тус бүрээс 3 ялагчийг тодруулна. Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд нийт 9 ялагч ХОСООРОО дэлхийн аваргын тэмцээний хэсгийн хамгийн сонирхолтой 2 тоглолт болох Герман-Мексик, Испани-Португал багуудын гайхалтай тоглолтуудыг үзэх эрх болон Москва, Сочи хотоор аялах цогц аяллын багцын эзэд болох юм.

Та ердөө өөрийн хэрэглээний датагаа ашиглаад л, эсвэл ердөө 1500-хан candy-гээр ЯЛАГЧ болох боломжтой. Итгэмээргүй, гэхдээ ҮНЭН.

Ялагчдаа танилцуулбал:

9982**** дугаартай Сэлэнгэ аймгийн хэрэглэгч 1500 Candy-гээр урамшууллын 1 эрх авч оролцоод 190550030 кодоор,
9920****  дугаартай Завхан аймгийн хэрэглэгч 15 хоногийн нэмэлт дата багц идэвхжүүлж урамшууллын 4 эрхтэйгээр оролцож 172730049 урамшууллын кодоор,
9929**** дугаартай хэрэглэгч нэмэлт дата багц, мөн 1500 Candy-гээр урамшууллын эрх авч оролцоод 189600050 урамшууллын кодоор тус тус ялагч болжээ.
Танд ч бас БОЛОМЖ бий. 

Боломжийг атгаж “Дэлхийн аваргыг дэргэдээс нь” үзэхийг хүсвэл яг одоо FIFA гэсэн мессэжийг 555 дугаарт илгээгээрэй. Мөн нэмэлт дата багц болон роуминг дата багцаас сонгон идэвхжүүлээд урамшуулалдаа оролцоорой.

#ДАШТ #Football #Mongolia #Mobicom