Park Seo Joon “MARVEL”-ийн шинэ кинонд тоглохоор ярилцаж байна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-15

БНСУ-ын жүжигчин Park Seo Joon алдарт Marvel студийн шинэ кинонд тоглохоор ярилцаж байгаа гэнэ.

Зургадугаар сарын 15-ны өдөр, Star News сайтаас жүжигчин Park Seo Joon “The Marvels” (2022) кинонд тоглох санал хүлээж авсан тухай дурдаад тун удахгүй АНУ-ыг зорино гэжээ. Учир нь Park Seo Joon-ий гол дүр бүтээж буй “Concrete Utopia” киноны зураг авалт хараахан дуусаагүй байгаа аж.

Хэрвээ Park Seo Joon уг кинонд тоглох нь баттай болбол Marvel студийн кинонд тоглож буй хоёр дахь солонгос жүжигчин болох юм байна. Түүнээс өмнө жүжигчин Ma Dong Seok тус студийн “Eternals (2021)” кинонд дүр бүтээсэн билээ. 

Ташрамд сонирхуулахад, “The Marvels” кино 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа гэнэ.

Эх сурвалж: Allkpop

#Кино урлаг #MARVEL