ВИДЕО: Өнгөрсөн 25 жилийн ТОП 10 ПОП ДУУ


Т.Ариунбаяр | YOLO.MN
2017-12-05

Дэлхийн энтертаймент ертөнцийн "толь" гэгддэг Billboard.com сайтаас өнгөрсөн 25 жилийн турш шилдэг нь байсан 100 поп дууг зарлажээ. Энэхүү жагсаалтад биднийг төрөхөөс өмнө бүтсэн, сонсож өссөн, одоо ч сонсдог гээд 1992 оноос өнөөг хүртэлх гарсан олон сонирхолтой дуунууд багтжээ. Эдгээр дуунуудын зарим нь чиний хүүхэд насны дурсамжийг сэргээж, харин заримыг нь чи хэдэн жил огт сонсоогүй хэр нь үгийг нь нэгд нэгэнгүй мэддэг байж ч магадгүй юм. Ингээд өнгөрсөн 25 жилийн шилдгийн шилдэг 10 поп дууг хамтдаа сонирхцгооё! smiley

10. Donna Lewis-I love you always forever
Энэхүү дуу 1996 онд анх цацагдсан ба тэр үеийн шилдэг хит дуунуудын нэг байжээ. Дуучин Донна Левис 2010 онд энэхүү хит дуугаа шинэчлэн дуулсан нь мөн л олон хүний сэтгэлд нийцсэн бүтээл болж чадсан юм.


9. The Chainsmokers- Closer ft. Halsey
Өнгөрсөн оны хит дуунуудын нэг болох энэхүү бүтээл нь хосуудын нууц харилцааг илэрхийлсэн утгатай. Тиймдээ ч клип нь хэт насанд хүрэгчдэд зориулагдсан учир олон эцэг эхийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ.


8.  Goo Goo Dolls- Iris
1985 оноос хойш 20 гаруй жилийн турш Америкийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг байж чадсан гэгддэг Goo Goo Dolls хамтлагийн Iris дуу нь 2010 онд анх олны хүртээл болж байжээ.


7. No Doubt- Don’t Speak
Этгээд гаж гэмээр клип, сонирхолтой сэдвийг хөндсөн дууны үг зэргээрээ олны анхаарлыг татсан "Don’t Speak" гэх дуу нь 2009, 2010 оны хитүүдийн нэг билээ. Энэхүү дууны клип нь одоогийн байдлаар ютүб сайт дээр 466 сая хандалттай байна.


6. 3 Doors Down- Here without you
Тэд 1996 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн боловч 6 жилийн дараа буюу 2002 онд "Чамгүйгээр" гэх энэхүү дуугаараа анх олонд танигдаж байсан. Харин 2009 онд дахин шинэчлэн дуулж мөн өндөр амжилтыг үзүүлсэн юм. 


5. Nickelback- How You Remind Me
Энэ нь Канадаас гаралтай рок хөгжмийн хамтлаг ба 2001 онд гаргасан "How You Remind Me" гэх дуугаараа Америкийн хөгжмийн зах зээлд танигдаж эхэлсэн гэдэг.


4.  Timbaland ft. onerepublic- Apologize
Анх 2009 онд цацагдаж байсан энэ дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Нэг сонсоод үз дээ, чамд ямар нэгэн дурсамжийг чинь сэргээж өгөх болно.


3. Lifehouse-Hanging by a Moment
Тэдний 2001 онд гаргаж байсан "Hanging by a moment" цомгоос сэдэвлэн бүтээсэн дуу бөгөөд анх цацагдсан долоо хоногтоо "Billboard HOT 100"-ын хоёрдугаарт бичигдэж байсан 2004 оны хит уран бүтээлүүдийн нэг билээ.


2. Santana ft.rob Thomas- Smooth
Латин рок урсгалын энэхүү дуу нь "Гремми"-ийн гурван удаагийн шагналыг өөрийн болгосон төдийгүй 20-р зууны "HOT 100" дууны нэгээр шалгарсан алдартай уран бүтээл юм. Анх 1999 онд цацагдаж байсан ба түүнээс хойш маш олон хувилбараар шинэчлэгдэн гарчээ.


1. Real Mccoy- Another Night
Сонирхолтой хэмнэл, гүн утга агуулга бүхий үгтэй энэхүү дуу нь 1995-д оны "дисконы хит" дуу байсан гэгддэг. 1995 оны гуравдугаар сард анх цацагдаж байсан ба 16 долоо хоногийн турш "Billboard HOT 100"-д тэргүүлж байсан алдартай уран бүтээл ажээ.

#Top #Music