Нийгэмд хүчтэй мессеж өгсөн КПОП ДУУНУУД


Юука | YOLO.MN
2017-10-13

Kpop-ийн хайрын тухай  ихэнх дуунууд хэн нэгнийг шохоорхох, хэн нэгнийг хайрлах эсвэл салалтын тухай дуулсан байдаг.

Хайр бол хамгийн гайхалтай зүйл. Хэрэв чи эрэгтэй эмэгтэй хүний хайр дурлалын асуудлаас арай өөр дуу сонсохыг хүсдэг бол эдгээр дуунууд яг тохирно. Энд дурдагдаж буй 8 дуу нийгэмд хамгийн хүчтэй мессеж өгсөн байдаг.

Yoon Mirae – "Black Happiness"

Юн Мирэ (Yoon Mirae) бол Өмнөд Солонгос улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг эмэгтэй рэппэр төдийгүй гайхалтай дуучин юм. Тэрээр "Цэнхэр тэнгисийн домог" болон "Нарны үр сад" зэрэг Азид хит болсон олон ангит кинонуудын дууг дуулсан билээ.  Харин түүний "Black Happiness" дууг заавал сонсож үзэхийг зөвлөе. Учир нь  энэ дуу бол түүний тухай дуу бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байсан нийгэмд хэрхэн өсөж, торнисон тухай өгүүлдэг.


Amber – "Beautiful"

F(x) хамтлагийн гишүүн Эмбо (Amber)-д өдөр бүр тохиолддог хэцүүхэн асуудал бол "түүний хүйс эрэгтэй юу? эмэгтэй юу?" гэдэг асуулт биз ээ. Түүний соло уран бүтээл болох "Beautiful" нь "Хувь хүн гэдэг бол дахин давтагдашгүй цорын ганц төрдөг, тиймээс үргэлж өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй" байх тухай өгүүлдэг аж.


Epik High – "Lesson 5 (Timeline)"

Epik High хамтлагаас зөвхөн нэг дуу сонгох тийм ч амаргүй ажил юм.  Учир нь тэд ихэнхдээ нийгмийн асуудлыг хөндсөн дуу гаргадаг аж. "Lesson 5 (Timeline)" хэмээх уран бүтээл өнөөгийн нийгэмд үнэн худал , буруу зөв хоёр ялгагдахаа больж, эдгээр хэм хэмжээний хооронд байх  зай улам бүр бүдгэрч байгаа тухай өгүүлэх аж.


miss A – "I Don’t Need a Man"

Маш олон Кпоп охидын хамтлагийн дуунууд найз хөвгүүнтэй болох гэж хичээж буй тухай өгүүлэх нь олонтаа. Гэвч энэ дуу бол эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй хүчирхэг байж чадна гэдгийг харуулахыг зорьсон уран бүтээл аж.


EXO – "MAMA"

Нүд гялбам хурц гэрэл, хүн бүрийн анхаарлыг татахуйц гайхалтай клиптэй болсон энэ дууг гайхалтай хүчирхэг утга агуулгатайг хүмүүс төдийлөн мэдэхгүй л болов уу.  EXO хамтлагийн энэхүү уран бүтээл нь өнөөгийн нийгэм цахим ертөнц хоёрын холбоо, хүн төрөлхтөн цахим ертөнцийг бус, цахим ертөнц биднийг жолоодож байна уу? гэдэг тухай өгүүлэх аж.


G.O.D – "Dear Mother"

Кпоп ертөнцийн домогт хамтлаг болох G.O.D-ийн анхны уран бүтээл нь "Dear Mama" юм. 1990 оны Өмнөд Солонгосын нийгэмд ганц бие ээжүүд хэрхэн гутаагдаж, хэцүү бэрх амьдрал туулж байсныг харуулахыг зорьсон аж. Энэ дуу одоо ч гэсэн алдартай бөгөөд Кпоп ертөнцөд шинээр гарч  ирсэн ихэнх дуучид "Dear Mama" дуунд ковер хийдэг аж.


BTS – "Can You Turn Off Your Phone"

BTS хамтлаг ихэнх дуунууддаа нийгмийн асуудлыг тусгасан байдаг. Энэхүү дуунд ухаалаг утасны тухай дурджээ. Ингэхдээ орчин үеийн технологиуд бидний амьд харилцааг үгүй хийж байгаа талаар шүүмжилсэн аж.


K.Will – "Please Don’t"

Зарим хүнд энэхүү уран бүтээл бас л нэг салалтын тухай дуу гэж бодогдож магадгүй. Гэхдээ дууны үг бүр гайхалтай чамин бичигдсэн бөгөөд төгсгөл нь чамд гайхалтай санагдах болно. “Зүгээр л сонсоод үзээрэй…"

Эх сурвалж: Koreaboo

#Kpop #Music