Багш болох хүсэлтэй хүн бүрийн үзэх КИНОНУУД


М.Батчимэг | YOLO.MN
2017-09-26

Ажил мэргэжилдээ чин зүрх сэтгэлээсээ дурласан багш нарын түүхийг өгүүлэх эдгээр кинонуудыг үзээд чи асар их эрч хүч, урам зоригийг олж авахаас гадна энэ алдар гавьяатай мэргэжлийн сайн сайхан болон хүнд хэцүү бүхнийг илүү ихээр мэдрэх болно.

Багш хүн сурагчдадаа урам зориг өгч тэднийг үргэлж илүү сайн нэгэн байж чадна гэдэгт яг л аав ээж шиг нь итгэж, дэмжиж, хайраараа усалсаар амьдралын замыг зөв зүгрүү чиглүүлж өгдөг ачтан билээ.

1. Summer school

Зуны сургуульд багшлах хариуцлагагүй багш болон түүний шавь нар болох өсвөр насныхны талаар өгүүлнэ. Эцэст нь Марк Хармон бусдын адил багш байхыг хичээдэг бөгөөд  өөрийн шавь нарт тулгарч буй асуудлуудыг ойлгохын тулд өөрийн ажилдаа илүү нухацтай хандаж  эхлэх болно.


2. Half Nelson

Уламжлалт хэв маягаар хичээлээ заахыг эсэргүүцдэг дунд сургуулийн чадварлаг түүхийн багшийн талаар өгүүлнэ.


3. Chalk 

Хуучин зүйлсээс шинийг нээх чадвартай хүнийг багш гэнэ. Энэ кино бол урам зоригтой багш нарын талаарх тод жишээ.


4. Lean on me

Багш бол туслагч, заан чиглүүлэгч зөвхөн хичээл дээр ч зогсохгүй амьдралын замаа олоход ч бас тус хүргэдэг ачтай нэгэн. Кларк багш бол хэнээс ч юунаас ч айхгүйгээр өөрийн сурагчдын төлөө том өөрчлөлт шинэчлэлтийг хийж чаддаг багш нарын жишээ юм. Нью-Жерси мужийн  Eastside ахлах сургууль мансууруулах бодис, гэмт хэргийн улмаас муудсан байна. Харин Кларк багш сургуульд ирснээр энэхүү эмх замбараагүй  байдлыг өөрчлөх болно.


5. Stand and Deliver

Escalante ахлах сургуулийн математикийн багшийн үнэн түүх дээр үндэслэсэн кино юм. Багш хүн гэдэг боломжгүй зүйлийг ч боломжтой болгож чаддаг гэдгийг  чамд баталж харуулах болно.


6. The Miracle Worker

Багш хүн бол оюун ухааны цэцэрлэгч. Тиймээ энэ бол оргүй хоосон гандуу газраас үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн бий болгож чадсан багшийн түүх. Хэлгүй дүлий охин багшийнхаа тусламжтайгаар боломжгүй мэт  ид шидийг бүтээж нам гүм, харанхуйн ханыг нэвтлэн хэрхэн амьдралтай бага багаар танилцаж байгаа талаар өгүүлнэ.


7. Dead Poets Society

Уран зохиол шүлэг найраглал гэхээр уйтгартай санагдаж байна уу? Энэ киног үзээд тэгж бодохгүй л болов уу. Хөвгүүдийн сургуулийн багш Жон Кэйвинг шүлэг найраглал, уран зохиолоор дамжуулан сурагчдадаа жинхэнэ мэдлэг, мэдрэмжийг өөр өнцгөөс харах боломжийг олгож буй талаар гарна.

Шавь нар нь түүний хичээлүүдээс олж авсан урам зоригоор өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготой амьдрал руу хөтлөгдөнө. Бидний уйтгартай гэж боддог хичээлээр дамжуулан  дэлхийд өөрийн гайхалтай түүхийг бичих гэж ирсэн цор ганц нэгэн гэдгийг ухааруулж асар их итгэл найдвар, хүсэл тэмүүллийн галыг өдөөнө гэхээр гайхалтай биш гэж үү.

Кино чамд өнөөдрийг болон ирж буй маргаашийг эзэгнэ гэдгийг сургана. Хэрвээ чи урам зоригоор дутагдаж байгаа бол энэхүү киног үзэхийг зөвлөж байна. Учир нь "Dead Poets Society"-н бүх цаг үеийн хамгийн урамтай кинонуудын нэг гэж үнэлэгддэг юм шүү.  "Дэлхий ертөнцийн дээвэр дээр өөрийн догшин дуу хоолойг цуурайтуул"smiley


8. School of Rock

Хэдийгээр тэрээр мэргэжлийн багш биш ч гэсэндээ рок хөгжимд үнэхээр хайртай нэгэн. Тэрээр өөрийн сурагч нартаа Рок хөгжмөөр дамжуулан өөртөө итгэх итгэлийг бэлэглэх болно. smiley


9. In To Sir, with Love

Өөрөө зөв үлгэрлэл болж чадсан багш л эргээд хүндлэл олж чаддаг. Энэхүү кино нь сурагчдадаа өөрийн зоригтой үг үйлдлээрээ үлгэрлэж өөрчлөгдөх боломжгүй мэт олон зүйлсийг эерэгээр өөрчлөхийн төлөө хичээл зүтгэл гаргаж буй зоригтой, тууштай багшийн тод жишээг өгүүлэх болно. Ойлгомжгүй эмзэг мэдрэмтгий өсвөр насныхныг өөрчилнө гэдэг ч хэцүү ажил шүү. Гэхдээ багш хүн үүнийг хийж чаддаг юм. wink


10. Freedom Writers

Ирээдүйгээ сайхнаар төсөөлөх ямар ч итгэл найдваргүй болсон өнгөт арьстай эмзэг бүлгийн өсвөр насныханд шинэхэн багш Эрин Грюэлл багшлах болсноор байдал эерэгээр өөрчлөгдөх болно. Тэрээр дунд сургуульд хүчтэй тархсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад арга хэмжээ авч, мэдээллийн хэрэгсэл ашиглан, баримт мэдээлэл цуглуулж хэрхэн боловсрол эзэмших талаар өөрийн сурагчдадаа ойлгуулна.

Энэхүү киноноос багш хүний сэтгэлийн хат, шавиа гэсэн дундаршгүй их сэтгэл асуудлыг зөв гарцаар шийдвэрлэх гэсэн ур ухаан, хүсэл тэмүүллийг олж харах болно.


11. Mr. Holland's Opus

Багш хүн хязгааргүй нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь хаана хэзээ дуусахыг хэн ч хэзээ ч мэдэхгүй. Энэхүү мартагдашгүй кино нь хүсэл тэмүүллээ  дагахын ач холбогдол болон багш хүн сурагчдадаа хэрхэн сайнаар нөлөөлж болдог талаар өгүүлнэ.


12. Dangerous Minds

Энэхүү кино нь ахлах сургуулийн хатуу ширүүн багш Michelle Pfeiffer-н талаар өгүүлнэ.Багшийн мэргэжил бүх урлаг дотроос хамгийн хэцүү нь мөн. Тиймээ энэ мэргэжил бол урлаг.Тиймээс зарим үед чамаас хатуу ширүүн байх ч хэрэг гарна. Хал нь гаднаа хайр нь дотроо smiley


13. October Sky

Багш хүн гэдэг өөрийн шавийнхаа мөрөөдлийн замын гэрэлтүүлэхэд тусалдаг  нэгэн. Багшийнхаа тусламжтайгаар тэр мөрөөдлөө олж шинжлэх ухааны гайхалтай мэдлэгтэй болох болно. Энэхүү киноноос чи бүтээлчээр шаргуу шантралгүй хөдөлмөрлөж чадвал хэрхэн мөрөөдлийнхөө оргилд гарч болохыг ойлгож авах болно.


14. The Karete Kid

Тулааны урлагийн хөгшин мастер үргэлж дээрэлхүүлж, гадуурхагддаг өсвөр насны хүүд Карате зааж буй талаар өгүүлнэ.


15.  The Great Debaters

Сургуулийнхаа анхны мэтгэлцээний багийг хэрхэн үүсгэн байгуулахад анхаарлаа хандуулж буй хичээл зүтгэлтэй багшийн талаар өгүүлнэ.  Америкт арьс өнгөний үзэл хэр зэрэг хүчтэй байсан, хар арьстнууд хэрхэн цагаан арьстнуудыг мэтгэлцээнээр ялж байсныг энэ киноноос үзэж болно.

#Teacher #Teenagers