Бяцхан шар шувууд ЯАГААД доошоо харж унтдаг вэ?


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-06-26

Шар шувууг өдрийн цагаар унтдаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэг. Мөн суугаа байдалтай унтдаг талаар маш олон кино, баримтат бичлэг дээр гардаг. Тэгвэл та шар шувууны дэгдээхэй доошоо харж унтдаг талаар мэдэх үү?

Энэ талаар олж мэдсэн зүйлээ олонд батлахын тулд сэтгүүлч Марк Риз доошоо харан унтаж буй бяцхан шар шувуудын зургийг цуглуулсан байна. Мөн АНУ-д байрлалтай Үндэсний Аудобон Нийгэмлэг гэх төрийн бус байгууллага үүрнээсээ унасан дэгдээхэйнүүдийн унасан шалтгааныг тогтоохдоо тэдний толгойтой нь холбон тайлбарлажээ.

Учир нь шар шувууны толгой маш хүнд бөгөөд дэгдээхэй нь толгойгоо дийлэлгүй унах тохиолдол байдгаас гадна доош харж унтдаг байна.

Шар шувуу маш бага хугацаанд унтдагаас гадна зүүдэлдэг. Мөн тэднийг зүүдлэх үеэр “REM - Rapid eye movement” буюу нүдээ цавчих булчингийн цочрог хөдөлгөөнийг ажиглах боломжтой. Ийм хөдөлгөөн бүхий л хөхтөн амьтанд илэрдэг бөгөөд хүн ч зүүдэндээ нүдээ цавчин, харж байгаа мэт үйл хөдлөл хийдэг. 

Мөн хүнтэй адил нас бие гүйцэх тусам зүүдлэх нь багасдаг ба томрох тусам унтаж байхдаа унах нь багасдаг аж. Учир нь шар шувуу унтахдаа сарвуугаараа модны мөчрөөс маш сайн зуурдаг бөгөөд зөвхөн өөрөө тавиулахаас нааш сарвуу нь нээгдэхээргүй чанга атгадаг байна.

Эх сурвалж: Bored Panda

#Амьтад #Шар шувуу