Дэлхийн хамгийн сүүлчийн нийтлэл


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2017-09-25

Өнөөдөр хиймэл дагуулаас дэлхийн орнуудыг татан харахад ямар ч хот улс орон газар нутаг харагдахгүй байна гэсэн мэдээлэл 2020 онд тархах буйзаа.

Энэхүү нийтлэл бол энэ мэдээллийн эхлэл, ирээдүйн зөгнөл. Та зөнчид очоод өөрийгөө үзүүлээд, ирээдүйгээ мэдчихээд ирээдүйгээ өөрчлөхийг хүсдэг. Тэгвэл би ч бас та нарын ирээдүйг хэлж байна.

Та одоо л ирээдүйгээ өөрчлөхгүй бол таны ирээдүй бүрхэг байна.

Өнөөдөр дэлхийн хүмүүс хүлэмжийн хий буюу (утаа)-нд амьдарч байна. Та өөрийгөө хүлэмжинд ямар ч усгүй, халуун орчинд амьдарч байна гээд төсөөлөөд үз дээ. Тэгвэл бид өөрчлөлтийг өөрөөсөө эхлэцгээе. Хүн болгон л аз жаргалтай, эрүүл орчинд амьдрахыг хүсдэг.

Та яагаад тэгвэл одоо гараад нэг мод тарьж болохгүй гэж? Та яагаад одоо гараад хамт олноо уриалаад хамт хөгжилтөйгөөр мод тарьж болохгүй гэж? Бид 21-р зуун болж техник технологи хөгжиж байна гэсэн шиг өдөр болгон л гадаа байгаа утааг хараад "Аа энэ байдаг л зүйл" гэж бодоод ажил, гэр, сургууль руугаа явдаг.

Та яаж тайван явж чадаж байна вэ? Харин би улсынхаа ирээдүй болсон, улс орныхоо нэрийг гаргах, дэлхийд нэрээ цуурайтуулах гайхалтай  хүүхдүүд л энд амьдрах вий гэсэндээ айж байна. Та айхгүй байна гэж үү? Би үнэхээр айж байна. Бидний хүүхдүүд уйлж байна, дэлхий уйлж байна. Өнөөдөр дэлхийд сая гаруй хүүхдүүд хүлэмжийн хийгээс болж өвчин тусаж, амь насаа алдаж байна. Та л үүнийг өөрчлөхгүй бол таны хүүхдэд ч гэсэн ижил зүйл тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Хүмүүсээ мод тарих чинь үнэхээр хөгжилтэй шүү дээ та хамт олонтойгоо туршаад үзээрэй. Ганцхан өдөр та ажил, хичээлээсээ хөндийрч хөгжилдөж болохгүй гэжүү.

Та бүх л өдөр нэг зүйлээ давтан хийдэг тийм учраас нэг ч болов удаа сонин содон зүйл хийгээд үзээрэй.  

Өдөр болгон хэдэн зуун боодол цаас үйлдвэрлэгдэн гардаг. Харин та энэ боодол цаасыг 2 ширхэг том ургаа модоор хийдгийг мэдэх үү? Бид цаасыг маш ихээр ашигладаг заримдаа бүүр муухай болвол ураал, базаал хогийн саванд хаячихдаг. Харин зарим нь зүгээр л гал түлхийн тулд хэдэн мянган модыг сүйтгэдэг. Тийм ч учраас би та нэрт энэ нийтлэлээ хүргэх гэсэн юм. Би яагаад зөвхөн таньд хандаж хэлээд байгаа юм бэ? Гэвэл бүгд бие биендээ итгээд залхуураад суух энэ үед таниас өөр итгэх хүн алга байна. Би зөвхөн таньд л итгэж байна. Итгэл гэдэг бол маш том зүйл харин та миний миний итгэлийг яах бол?

#World #Most #LastEssay