АВАТАРЫН "ҮРС" цахим ертөнцөд олны ХАЙРЫГ татаад байна


Үжин | YOLO.MN
2016-11-07

Цэнхэр арьст омгийнхны тухай өгүүлдэг Аватар киног мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл уг кинонд гардаг хүн дүрст амьтдын үр төлийг “бүтээжээ”. Бүтээсэн гэж тодорхойлохын учир нь тэднийг гаднаас нь харахад нойрсож байгаа амьд төл мэт боловч үнэндээ резинэн хүүхэлдэйнүүд аж.

Тэдний бичлэгийг Artshub хуудас өөрийн инстаграмд анх байршуулсан бөгөөд өдгөө 2,4 сая гаруй удаа үзжээ. Тэднийг “үнэхээр өхөөрдөм” гэж тодорхойлох нэг нь байхад “тэд дотор арзайм юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцах нэгэн нь байлаа. Амьд мэт хүүхэлдэй үйлдвэрлэдэг Италийн “Бэбиклон” компани эдгээрийг бүтээжээ. Тус бүрийн үнэ нь 2000 ам.доллар бөгөөд зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй аж.

Харин чиний хувьд тэд хөөрхөн байна уу эсвэл эвгүйцэм байна уу, сэтгэгдлээ хуваалцаарай. wink

Сонирхуулахад, Аватар уран сайхны киноны хоёрдугаар анги ирэх онд нээлтээ хийнэ. Ирэх онд нээлтээ хийх киноны жагсаалтыг ЭНД дарж дэлгэрэнгүй үзнэ үү.

Эх сурвалж: arts.hub

#Кино #Movie #boxoffice #MobiPlay #AVATAR