2027 онд 100 сургуулийг ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль болгоно.


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болсон нийслэлийн ерөнхий боловсролын 57-р сургуулийн жишгээр 2027 онд 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” болгоно.

НОГООН СУРГУУЛЬ чиглэлээр сургуулийн барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, ус хэмнэлт, хог хаягдлын менежмент, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжинэ.

УХААЛАГ СУРГУУЛЬ чиглэлээр сургуулийн дижитал шилжилтийг эрчимжүүлж, анги бүрийг интернет, ухаалаг самбартай болгож, хүүхэд бүрийн дижитал сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургуулийн удирдлагын нэгдсэн цахим систем болон хиймэл оюун ухааны хэрэглээг үе шаттай нэвтрүүлнэ.

ЭРҮҮЛ СУРГУУЛЬ чиглэлээр хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийг тогтолцоонд оруулж, сургуулийн хоол, ундны ус, ариун цэвэр, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, хүүхдийн сурч хөгжих эрүүл орчныг бүрдүүлнэ.

АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ чиглэлээр хүүхэд хамгаалал, сэтгэл зүй болон цахим аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлнэ.

#ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль