"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд ажиллах сайн дурынхныг урьж байна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Монголын үндэстэн, угсаатны өвөрмөц заншил, язгуур урлаг, соёлын өвийн гайхамшгийг дэлхий дахинд сурталчлах “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивальд залуусыг сайн дурын ажилтнаар хамтран ажиллахыг урьж байна.  

Хугацаа, байршил: Налайх дүүрэг, "Тайж хайрхан"-ы бэлд 08 дугаар сарын 21-23-ны өдөр

Сайн дурын ажилтны чиглэл:

  • Зохион байгуулалт, зохицуулалт:  Фестивалийн талбайн бэлтгэл, тайз асар болон хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулалтад туслах;
  • Мэдээлэл чиглүүлэг:  Гадаад, зочид болон жуулчдад чиглүүлэг мэдээлэл өгөх, угтах, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх;
  • Соёлын өвийн хөтөлбөрийн дэмжлэг:  Язгуур урлагийн үзүүлбэр, өв тээгчдийн үзэсгэлэн, гар урлалын өртөөнүүдийн үйл ажиллагаанд туслах;
  • Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх үйлчилгээ:  Бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлэх, аюулгүй орчинд байлгах, хяналт тавих, эцэг эхчүүдэд санамж өгөх;
  • Тусгай хэрэгцээт иргэдэд туслах: Тусгай хэрэгцээт зочдыг талбай дээр зорчиход тусламж үйлчилгээ үзүүлэх;

Таныг юу хүлээж байна вэ?

  • Ажлын туршлага, сертификат, нэгэн зорилготой залуус танилцаж, хүрээгээ тэлэх боломж;
  • Монголын өв соёлын хязгааргүй түүхээр аялах, суралцах;
  • Фестивалийн хоол болон унааны зохицуулалт

 Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

#Сайн дурын ажил #volunteer