

Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг “Inspiring Asia” бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт өндөрлөж, олон улсад өрсөлдөх шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.
Үндэсний шалгаруулалтад нийт 26 бүтээл ирснээс “Шилдэг бичил кино” болон “Шилдэг төсөл” ангилалд давхардсан тоогоор есөн бүтээл шалгарч, Монгол Улсаа төлөөлөн БНХАУ, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонг Конгийн шилдэг бүтээлүүдтэй олон улсын шатанд өрсөлдөхөөр болжээ.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил “Community Empowerment” буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа үндэсний шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан нь энэ юм.
Энэ жилийн наадам хүмүүс өөрсдийн гэрэлт ирээдүйг хамтын хүчээр хэрхэн бүтээж буйг харуулах гол зорилготой байв. Оролцогчид хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол, залуусын оролцоо, тэгш хүртээмж зэрэг сэдвээр нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ кино урлагаар дамжуулан харуулсан бөгөөд оюутан залуус, уран бүтээлчид, иргэний нийгэм, цахим орчны бизнесийн төлөөллүүд оролцжээ.
Тус наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг танилцуулж байна.
Шилдэг төсөл ангилалд:
Шилдэг бичил кино ангилалд:

Тусгай байр:




Тусгай шагналын эзэд:
Кино наадамд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг энд дарж үзэх боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!