Өнөөдөр олон улсын залуучуудын өдөр


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Өнөөдөр: Олон улсын залуучуудын өдөр.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд 54/120 дугаар тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэхээр зарлаж, залуучуудад тулгамдаж буй асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах, тэдний нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, оролцоог дэмжих зорилгыг дэвшүүлсэн.

2026 онд НҮБ-аас “Янз бүрийн нөхцөл, нэгдмэл хүсэл тэмүүлэл” сэдвийн хүрээнд залуучуудад хөрөнгө оруулж, шийдвэр гаргалтад тэдний оролцоог нэмэгдүүлэн, ирээдүйгээ өөрсдөө бүтээх боломжийг бүрдүүлэхийг уриалж байна.

Залуучууд бол зөвхөн ирээдүйн залгамж үе бус, өнөөдрийн нийгмийн хөгжил, өөрчлөлтийг бүтээгчид юм. Тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох, сурч боловсрох, хөдөлмөрлөх, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэх нь хүний эрхийг хүндэтгэдэг нийгмийн үндэс билээ.

#олон улсын залуучуудын өдөр