

Өнөөдөр 2025 MAMA Awards-ын продакшн баг 11-р сарын 26-нд Хонг Конгт болсон томоохон орон сууцны түймрийн дараа яаралтай хуралдаж эхэлжээ.
Энэ гамшгийн хэмжээнд хүрсэн түймрийн улмаас Хонг Конгт олон арван хүн амь эрсдээд байна. Шагнал гардуулах ёслол нь 11-р сарын 28, 29-нд Хонг Конгийн Kai Tak Stadium-д хоёр өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд түймэр гарсан газраас ойролцоогоор 20 км зайтай аж.
Глобал K-pop фестиваль зохион байгуулахад тохиромжгүй уур амьсгал бүрдээд байгаа ч арга хэмжээ маргааш эхлэх товтой тул одоогоор энэхүү ёслол цуцлагдах эсэх нь хэлэлцүүлгийн шатандаа байна.

Мөн Michelle Yeoh зэрэг нутгийн жүжигчдийн оролцох боломж хүндрээд байгаа бөгөөд арга хэмжээний ерөнхий зохион байгуулалт ихээхэн өөрчлөгдөх талаар эх сурвалжуудад дурджээ.
2025 MAMA Awards-д Stray Kids, G-DRAGON, TXT, (G)I-DLE, IVE, ENHYPEN, ZEROBASEONE, BOYNEXTDOOR, RIIZE, Hearts2Hearts, Cortis, MEOVV, idid, KickFlip зэрэг олон уран бүтээлч оролцох товтой. Эдгээр уран бүтээлчдийн зарим нь 11-р сарын 26-ны үдээс хойш Хонг Конг руу хөдлөөд байсан бол, бусад нь 11-р сарын 27-нд нисэхээр төлөвлөгдсөн. Одоо тэд нислэгээ хэвийн үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй болоод байна.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!