Taeyeon-ы 2021 онд бичсэн нийтлэл дахин олны анхаарлыг татлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Taeyeon-ы эмэгтэй уран бүтээлчдэд тавигддаг хатуу гоо сайхны стандартыг шүүмжилсэн өмнөх сошиал медиа нийтлэл нь саяхан дахин олны анхаарлыг татаж, цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Уг нийтлэлийг Taeyeon 2021 онд “Weekend” синглээрээ эргэн ирэх үедээ өөрт нь ирсэн шүүмжлэл, үзэн ядалтын сэтгэгдлүүдийн хариуд бичиж байсан байна.

Тэрээр:

"Тарган байвал "тарган" гэнэ. Туранхай байвал "өвдсөн юм шиг харагдаж байна" гэнэ. Сул хувцас өмсвөл "эрэгтэй хүн шиг харагдаж байна" гэнэ. Бариу хувцас өмсвөл "завхай харагдаж байна" гэнэ. Их идэхээр "гахай" гэнэ. Бага идэхээр "хоол голдог" гэнэ. Үнэтэй брэндийн хувцас өмсвөл "мөнгө хөөсөн" гэнэ. Хямд брэнд өмсвөл "яаж хувцаслахаа мэддэггүй" гэнэ.

Хүмүүс юу ч хийсэн чинь шүүмжилсээр байх юм чинь өөрийнхөөрөө амьдрах нь хамгийн зөв." гэж бичиж байжээ.

Түүний энэхүү нийтлэл цахим орчинд гэнэт дахин тархсанаар сүүлийн таван жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хувьд нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнөжээ.

Интэрнэт хэрэглэгчдийн сэтгэгдлээс:

  • Яг үнэн.
  • Ийм олон жил энэ салбарт ажиллахдаа Taeyeon хэчнээн их зүйлийг тэвчсэн бол гэж бодож байна. Эргэн тойрныхоо хүмүүсийн харц, хариу үйлдэлд санаа зоволгүй, тайван байгаасай гэж л хүсэж байна.
  • Би бүрэн санал нэг байна.
  • Ийм зүйлсийг харахаар нийгэм үнэхээр асуудалтай юм шиг санагддаг. Чи юу ч хийсэн хүмүүс гомдоллож, муулсаар байдаг.
  • Сүүлийн үед Shorts, Reels-ийн сэтгэгдлүүдийг харахаар яг ийм мэдрэмж төрдөг.
  • Үүнийг харсан ч ямар нэг зүйлээр нь заавал гомдоллох солиотой хүмүүс гарч ирэх байх. Үнэхээр ядаргаатай.
  • IU ч бас үүнтэй төстэй зүйл хэлж байсан. Би санал нэг байна.

#Taeyeon