КАС-ийн “Улс төрийн мэдээлэл харилцаа”-ны магистрын тэтгэлэгт хөтөлбөр


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Конрад-Аденауэр-Сангийн “Улс төрийн мэдээлэл харилцаа"-ны салбар дундын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх элсэлтийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

КАС-ийн санаачилгаар МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуультай хамтран боловсруулсан "Улс төрийн мэдээлэл харилцаа "-ны магистрын тэтгэлэгт хөтөлбөр нь улс төрийн сэтгүүл зүйн чиглэлээр нээгдсэн анхдагч мэргэжлийн академик хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн зорилго:
Олон улсын улс төрийн сэтгүүл зүйн чиг хандлага стандартыг баримтлан ажиллах, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлсэн сэтгүүлчдийг магистрын түвшинд бэлтгэх.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 1,5 жил

Тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

  • Монгол Улсын иргэн;
  • Сэтгүүл зүйн бакалавр (Голч дүн 3.0+);
  • Нийгмийн идэвхтэй (нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил);
  • Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#тэтгэлэг #мэдээ