Шинэ монгол–Мабүчи сангийн 2026–2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Шинэ Монгол–Мабүчи сангийн тэтгэлэгт оюутан суралцах хугацаандаа жил бүр 1,500 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэлэг авна. Тэтгэлгийн хэмжээг тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн Монголбанкны албан ханшаар тооцон олгоно.

Энэхүү тэтгэлэг нь хүү, шимтгэлгүй, барьцаагүй бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Тэтгэлэгт оюутан их, дээд сургуулиа төгссөнөөс хойш нэг жилийн дараагаас санхүүгийн дарамт учруулахгүй бага дүнгээр сар бүр эргэн төлөлт хийж эхэлнэ.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Монгол Улсын дотоодын их, дээд болон Коосэн сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцдаг байх;
  • Суралцсан нийт хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
  • Нэгдүгээр курсэд элсэж буй оюутны бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80 хувиас дээш байх;
  • Магистрын оюутны хувьд хоёр жилийн сургалтын хөтөлбөрт суралцдаг байх;
  • Хичээл зүтгэлтэй, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай байх.

ХАМРАХ ХҮРЭЭ

  • Дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөрийн I болон III түвшний оюутан;
  • Таван жилийн хөтөлбөрийн II болон IV түвшний оюутан;
  • Зургаан жилийн хөтөлбөрийн III болон V түвшний оюутан;
  • Коосэн сургуулийн IV курсын оюутан;
  • Шаардлага хангасан хоёр жилийн хөтөлбөрийн магистрын оюутан.

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

  • Бакалаврын өдрийн хөтөлбөрийн 30 оюутан;
  • Коосэн сургуулийн 10 оюутан;
  • Магистрын хөтөлбөрийн 2 оюутан; нийт 42 оюутныг сонгон шалгаруулна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.

  • Нэгдүгээр шат: Google Forms-оор ирүүлсэн материалын сонгон шалгаруулалт
  • Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатанд тэнцсэн оюутнуудын ярилцлага

Өргөдөл хүлээн авах хугацаа:
2026.08.10–2026.09.27

Өргөдөл илгээх бол ЭНД дарна уу.

Цахим шуудан: mabuchi@shinemongol.edu.mn
Холбоо барих утас: 7577-7799, 8515-4696, 8816-8090

Өнөөдрийн тэтгэлэгт оюутан — маргаашийн тэтгэлэг олгогч.

Тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна оюутнуудын хувь хүний, карьерын болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, арга хэмжээг сар бүр зохион байгуулдгаараа онцлогтой. Мөн мэргэжлийн менторууд оюутан бүртэй тулж ажиллан зөвлөгөө, чиглүүлэг өгнө. 

Шинэ Монгол–Мабүчи сан нь Олон улсын Мабүчи тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр 2015 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар дотоодын 24 их, дээд сургуульд суралцаж буй нийт 396 оюутанд нэг сая гаруй ам.долларын тэтгэлэг олгоод байна.

#тэтгэлэг #мэдээ